Түрээсийн орон сууц болон ипотекийн зээлийн талаар Төрийн орон сууцны корпорацийн орлогч захирал Д.Алтанхуягаас тодрууллаа.
-Түрээсийн орон сууцыг иргэд өөрийн өмч болгох боломжтой юу?
-Орон сууцыг зах зээлд нийлүүлэх олон аргачлал байна. Нэгдүгээрт, иргэн орон сууцаа өмчлөх буюу худалдаж авах боломжтой. Хоёрдугаарт, өөрийн гэсэн орон сууц авах боломжтой болох хүртэл буюу ойролцоогоор 3-5 жилийн хугацаанд түрээсийн орон сууцанд байрлах боломжоор хангах нөхцөл байна. Манай корпораци хоёр дахь хувилбарыг хэрэгжүүлэх бөгөөд байрнаас гарах хугацааг гэрээн дээр тусгана.
Байр худалдаж авах урьдчилгаагаа бүрдүүлж амжаагүй хүмүүс, ипотекийн зээлд хамрагдахад орлогын эх үүсвэр нь банкны шаардлага хангаагүй боловч орон сууцтай болох шаардлагатай маш олон иргэд байна. Эдгээр иргэдийг орон сууцтай болгохын тулд хэрэгжүүлж байгаа юм. Буянт-Ухаа-2 хорооллын 350 орон сууц, хөдөөд зургаан аймагт 579 айлын орон сууцыг түрээсийн хэлбэрээр зах зээлд нийлүүлж байна. Бид сарын түрээсийн төлбөрийг 200-280 мянган төгрөгөөр тооцоолсон.
-Түрээсийн орон сууц дахиад баригдах уу?
- 2017 онд 2000 айлын түрээсийн орон сууц нэмнэ. Сүүлийн дөрвөн жилд Засгийн газрын дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдийн нэг нь түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас 2013 онд нийт 1300 айлын түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Үүнээс 929 айлын орон сууцыг манай корпорациар дамжуулан хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн барьсан 929 орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн. Хөтөлбөрт хамрагдах 929 орон сууцны 250 байр нь 39.3 м.кв, үлдсэн нь 49.3 м.кв хэмжээтэй. Үнийн хувьд м.кв нь 1350000 төгрөгийн үнэтэй.
-Орох хүсэлтэй хүмүүс хаана бүртгүүлэх вэ?
-Манай байгууллага дээр албан ёсоор бүртгэнэ. Иргэдээс олон өргөдөл ирж байна. Сонгон шалгаруулалт хийж журамлана.
-Ипотекийн зээлийн хүү яг хэзээнээс таван хувь болох вэ. Өмнөх зээлтэй иргэдийнх шилжих үү?
-Таван хувь болно гэсэн итгэл үнэмшил бидэнд байна. Өмнөх зээлтэй иргэд таван хувь руу шилжих асуудлыг хуулиараа зохицуулж өгөх ёстой. Хуульдаа шилжүүлэхгүй гэж заасан бол шилжүүлэхгүй . Ипотекийн зээлийн мөнгийг Монголын ипотекийн корпораци, арилжааны банкуудаас багцаар нь авдаг. Монголбанкнаас ипотекийн зээлэнд гаргах мөнгөний хэмжээг зааж өгдөг. Тэр хэмжээгээр батлан даалтын сан нь бүрдэнэ.
О.Намуунцэцэг