Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцсэн. Үүний дагуу Үндсэн хуулийн цэцээс өнөөдөр мэдээлэл хийж, дарга Ж.Амарсанаа байр сууриа илэрхийлэв.
Асуудлын гогцоог тайлбарлая. Үндсэн хуулийн цэцэд хандсан иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэн шалгажээ. Үүнээс үүдэн нэгдүгээр сарын 20-ны өдрийн 1/42 дугаартай албан бичгийг УИХ-ын даргад ҮХЦ-ээс хүргүүлэн, маргаантай байгаа хуулийг хэрэглэж ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг мэдэгджээ.
Гэтэл УИХ-ын дарга “Таны мэдэгдлийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгч.
Мөн УИХ-ын тамгын газар Улсын дээд шүүхэд “Цэцээс УИХ-ын даргад ирүүлсэн мэдэгдэл нь хууль зөрчсөн” гэсэн утгатай албан бичгийг хүргүүлсэн аж.
Харин Дээд Шүүх "Хуулийн дагуу шийдээрэй" гэсэн хариу барьсан.
Үүнийг УИХ дээр Дээд шүүхээс санал гаргасан мэт ойлгогдохоор болгоод цэцийн даргыг огцруулах асуудлыг хэлэлцжээ.
"Зүй нь ҮХ-ийн цэцийн хуулийн дагуу бол эхлээд цэцийн есөн гишүүн дотроо хуралдаад, үүнийгээ нэр дэвшүүлсэн байгууллагад уламжлана /Ж.Амарсанаа гишүүнийг Улсын дээд шүүх нэр дэвшүүлсэн/.
Дээд шүүхийн 25 шүүгч хуралдаж шийдээд, ингэсний дараа УИХ-д "Цэцийн даргыг эргүүлэн татах нь зүйтэй" гэж албан бичиг хүргүүлсэн тохиолдолд УИХ хэлэлцэх ёстой.
Тэгэхээр УИХ Үндсэн хуулийг зөрчиж байна" хэмээн ҮХ-ийн цэцийн дарга Ж.Амарсанаа гэж тайлбарлав.
Зургийг: Б.Бямба-Очир