Род Лавер Арена. Энэ бол үеийн үед дахин давтагдашгүй өвөрмөц агшнуудыг өөртөө хадгалсан теннисний ариун сүм билээ. Олон олон супер тулааныг хүмүүс энд л үзэж сэтгэлийн цэнгэл эдэлж байсаан. 15 мянга шахам хүний суудалтай, Австралийн Их Дуулгын хамгийн том энэ цэнгэлдэхэд дахин нэгэн өвөрмөц тоглолт түүх болон үлдлээ.
Сүүлийн жилүүдийн босоо аварга Серби залуу, түүнд залгамж халаагаа өгсөн Швейцар эр хоёр анх тэртээ есөн жилийн өмнө яг энэ газарт учраа таарахад ФедЭкс ядах юмгүй гурван сетэд хожсон юм. Энэ үед Жокович дөнгөж 19-хөн настай байлаа.
Жилийн дараа хагас шигшээд энэ талбайдаа тэд дахин тулахад тэр эр өсч эсгий сунадаг гэдгийг харуулж, тэр үеийн босоо аваргыг 3-0-оор далаар нь цэвэр тавьсан. Ингэснээр тэрээр сүүлийн хоёр жил хагасын хугацаанд бүх 10 Их Дуулгын финалд үлдэж, түүнээсээ 8-д нь ялаад байсан Федерерийг Их дуулгын цувралд анх удаа ялсан нь тэр.
Хэдэн өдрийн дараа Жокович финалд Цонгаг буулгаж авснаар Их Дуулгын түүхэн дэх анхны серби ялалтыг авч, үндэсний баатар болтлоо мандсан юм. Энэ бол Жоковичийн цаг ирж буйг харуулсан тод томруун гэгч дохио болсон билээ.
Энэ удаагийн тулаан эхлэх үед тэд хоорондоо нийт 44 удаа тоглоод байсны хожлын харьцааг харах юм бол fifty fifty нөхцөл үүсчихээд байсан юм. Ингээд хэн нь түрүүлж 23 дахь ялалтыг авах вэ гэдгээ үзсэн тоглолт болоход эхний хоёр сетэд Новак маш хурднаар ялалт байгуулав.
Аль хэдийнэ 34 настай болж, амжилт нь уруудсаар явсан Рожер сүүлийн үед гайхалтай сэргэлтийг үзүүлж, хуучны сайхан цагийн довтолсон теннисийг харуулаад байгаа. Гэтэл энэ хоёр сетэд яачихваа гэмээр л тоглолоо. Маш хялбархан алдаануудыг гаргаж байлаа. Ерөөсөө л Жоковичийн хайрцганд орчихоод байсан юм.
Гурав дахь сетэд харин тэр өөрийнхөө хэмнэлийг олж чардайсаар байгаад 6-3-аар хожиж, нийт харьцааг 2-1 болгож дөнгөв. Үзэгчдийн мэлмийг мялаасан сайхан теннис болсон доо. Боломжгүй газраас хэн хэн нь чухал оноонуудыг авч байлаа. Энэ сет гэхдээ тун хүнд болсныг хэлэх хэрэгтэй.
Дөрөв дэх сет эхнээсээ л хэн давуулалтын эрх авна, тэр нь тоглолтыг өөрийн талд эргүүлчихээд байлаа. Ингээд 4-3 байх үед Рожерын ээлж ирсэн ч тэр үүнийгээ ашиглаж чадсангүй, 5-3 болгуулаад тавиад туучихав. Улмаар Новак өөрийн давуулалтыг 100 хувь оноо болгосоор 6-3-аар хожиж, нийлбэр дүнгээр 3-1-ээр дийлсэн.
ФедЭкс-ыг хоёр том цүнх мөрөндөө үүрээд талбайгаас гарах үед олон жил түүнийг дэргэдээс нь дэмжиж буй, нүдэн дээр нүүрэнд нь үрчлээ нэмэгдсээр байгаа амьдралын ханиас нь авахуулаад бүх үзэгчид түүний дотор Новакын дасгалжуулагч алдарт Борис Бэкер хүртэл суудлаасаа босч хүндэтгэл үзүүлж байхыг хараад нэг л харамсал төрөөд болдоггүй.
Жокович тоглолтын дараах ярилцлагадаа хүнд тоглолт болсон тухайгаа хэлж байсан юм. Тэр спортын жудаг гээчийг харуулж явдаг тамирчин даа. Рожерыг хэцүү нөхцлөөс оноо авах үед түүн рүү эрхий хуруугаа гозойлгох, үзэгчид рүү цохиуртайгаа алга ташин баяр хүргэж байсныг харахад тун сайхан санагдаж байсан юм.
Шигшээ тоглолтод ингээд бас нэгэн мөрөөдлийн финал үүсэв. Дэлхийн чансааны нэг номерын эсрэг 2 номер дээр жагсаж буй Британийн Энди Маррей. Маррей хагас шигшээд Испанийн Давид Феррерийг 6:3, 6:7, 6:2, 6:3-аар буулгаж аваад байсан юм.
Эмэгтэй шигшээ тоглолтод чансааны оноогоор дараагийн тамирчнаа бараг нугалах шахуу хол тасарсан С.Виллиамс чансааны 6-д бичигдэж байгаа Германы А.Кербертэй үлдчихээд байгаа.
Серена хагас шигшээд Радванскаг 6:0, 6:4-өөр буулгаж авсан бол Кербер энэ жилийн Dark horse-оор тодроод байсан Контаг 7:5, 6:2-оор ялсан юм.
Герман бүсгүйгээс 10 насаар эгч Серена баруун давуулалттай бол Кербер солгой давуулдаг.
Карьерынхаа 70 дахь ялалтыг түүний дотор 22 дахь Их Дуулгын түрүүг авч, домогт Графын амжилтыг давтахаар зүтгэж байгаа Виллиамс Австралид түрүүлж чадахгүй 4 жил болоод байсан ч өнгөрсөн жил түрүүлснээр энэ цангаагаа тайлсан.
Хэрэв тэгж чадвал түүнд рекордыг эвдэхэд ердөө гурван тэмцээн л хэрэгтэй. Суут Маргарет Курт 24 Их Дуулгын ялалттайгаар дээд амжилтыг эзэмшдэг билээ.