Өнгөрөгч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.
Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг-д зодоглосон П.Орхон Каориг Ичог өвдөг сөхрүүлж алтан медаль хүртсэн нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Олимпийн гурван алт, дэлхийн 10 удаагийн аварга домогт Каори Ичогийн дараалсан их ялалтын цувралыг тэрбээр зогсоож чадсан нь спортын ертөнц үзүүлсэн түүний амжилт. Энэ ялалтын дараа дэлхийн томоохон хэвлэлүүд “Каори Ичо аваргыг 158 дараалсан ялалтыг Монгол охин зогсоолоо” хэмээн бичсэн юм. 2002 оноос хойш дэлхийн дэвжээнд босоо байсан алдарт Каори Ичо өнөөдрийг хүртэл ялагдал амсах нь бүү хэл баргийн өрсөлдөгчдөө ч оноо алдаж үзээгүй аж.
Улс төрийн амьдралд болсон халуун үйл явдлын нэг бол яах аргагүй Ерөнхий сайдыг огцруулах асуудал байлаа. Өнгөрөгч пүрэв гаригийн 19.30 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг хэлэлцэж эхэлсэн. Санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь Ерөнхий сайдыг огцруулах нь буруу гэж үзсэн юм. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны есөн гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжиж, арван гишүүн эсрэг санал өгсөн. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах Г.Уянга гишүүний санаачлага бүтсэнгүй.
И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын мөнгө, Пласидо Домингогийн нэрэмжит “Placido Domingo’s Operalia” олон улсын уралдаанд тэргүүн байр, Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгө, Би-Би-Си Кардиффын “Дэлхийн дуучин 2015” уралдаанд шилдэг таван дуучны нэгээр шалгарсан Монгол улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин “Монгол бахархал” буланд “Жинхэнэ одод сонгодог урлагт байдаг ч би өөрийгөө од гэхгүй” гэх ярилцлагыг өглөө. Энэхүү булан нь цаашид ч үргэлжлэх бөгөөд Монголын бахархал болсон хүмүүсийг уншигч та бүхэндээ уулзуулах болно.
Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, ургийн бойжилтод үзүүлж буй нөлөөлөл, хор уршиг, Улаанбаатар хотын хүүхдийн уушгины хатгалгаа, амьсгалын замын үйл ажиллагаанд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгаа талаарх олон улсын зөвлөгөөн болов. Хоёр өдрийн турш үргэлжилсэн уг зөвлөгөөнд Америк, Англи, Австрали, Хятад, Солонгос зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллагын 160 орчим төлөөлөгч оролцсон. Тэд судалгаагаар гаргасан үр дүнд тулгуурлан цаашид агаарын бохирдлыг бууруулах зөв арга замыг тогтоох, иргэдийг эрүүл мэндээ хэрхэн хамгаалах аргыг боловсруулах зорилготой байв. Зөвлөгөөнөөр агаарын бохирдлыг багасгахгүй бол 15-20 жилийн дараа Улаанбаатарчууд нийтээрээ бронхиттой болох төдийгүй хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд илүүтэй өртөж буйг онцолсон. Жилдээ тав хүртэлх насны 2000 гаруй хүүхэд эндэж байгаагийн 14.3 хувь нь амьсгалын тогтолцооны өвчний улмаас эндсэн байдаг аж.
Шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ Улаанбаатарт энэ сарын 21-ний өдрөөс 80-150 төгрөгөөр буурсан талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. 2015 оны арванхоёрдугаар сараас шатахууны жижиглэнгийн үнийг баруун бүсэд 80-400, зүүн бүсэд 10-230 төгрөгөөр тус тус бууруулсан байна. Нэгдүгээр сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 50 хоногийн газрын тосны нөөцтэй байгаа аж.
GoGo мэдээний агентлаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудал, тэдний хөдөлмөр эрхлэлтийн талаар болон боловсролын талаар цуврал сурвалжлага бэлтгэн хүргэж эхэллээ. Энэ удаад манай сэтгүүлч А.Ихсанаа “Автобус нь тусгай тоноглолгүй, такси зогсдоггүй ч тэд ажилдаа явдаг” сурвалжлагаараа тэдгээр иргэдийн амьдрах эрхийн асуудлыг хөндсөн юм.