Нэрт зураач Мариуш Кедзиэрскигийн тэмдэглэл:
Миний нэрийг Мариуш Кедзиэрски гэдэг. Би 23 настай, Польш зураач. Би ихэнхдээ реалист буюу бодит мэт зургууд зурах дуртай. Тэр дундаа хүний хөргийг. Миний бүтээл бусдынхаас тэр бүр ялгараад байхгүй ч арга барил минь тэднээс хамаагүй өөр юм. Би гаргүй төрсөн.
Хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг миний хувьд амьдрахад бэрх эсвэл сайхан зүйлс бүтээж чадахгүй гэсэн үг биш юм. Тэр дундаа мөрөөдөл байдаг бол түүнийгээ зүгээр л мартана ч гэсэн үг биш. Уран зургаар би амьдраад даруй долоон жил болжээ. Энэ хугацаанд би 700 гаруй бүтээл туурвиж нийт 15 мянга гаруй цагийг зарцуулжээ.
Мөн 2013 онд Вена хотод болсон “Дэлхийн Шилдэг Зураач” тэмцээний хоёрдугаар байрын шагналыг хүртсэн. Вена, Краков, Оксфорд, Вроцлав зэрэг хотуудад өөрийн үзэсгэлэнгээ гаргасан. Би Европоор аялахдаа сүүлд гаргасан уран бүтээлүүдээ туурвисан юм. Ингэхдээ Берлин, Амстердам, Лондон, Парис, Барселона, Марсель, Венеци, Рим, Афин зэрэг хотуудын гудманд би зургаа зурсан. Би өөрийн зургийн төслөө "Мариушийн Зургууд" хэмээн нэрийдсэн. Би хүмүүсийг сэдэлжүүлж, урам өгөхийг хүсдэг. Бүх зүйлийн хязгаар бидний гарт биш сэтгэл зүрхэнд байдаг гэдгийг би тэдэнд ойлгуулахыг хичээдэг.