Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон "Улсаа Европын Холбооны гишүүн хэвээр үлдээхийн төлөө кампанит ажил эхлүүлэхэд бэлэн" гэж мэдэгдлээ.
Энэхүү мэдэгдлийн өмнөхөн Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, Дэвид Камеронтой уулзаж цагаач ажилчдад олгох нийгмийн халамжийг хязгаарлах арга замыг тусгасан төсөл танилцуулсан юм.
Дональд Туск Европоос Их Британийг чиглэх дүрвэгсдийн нийгмийн халамжийн үйлчилгээг дөрвөн жил зогсоохоос гадна Их Британийн санхүүгийн системийг Евро бүсийн хууль тогтоогчдын шийдвэрээс хамгаалж, үндэсний Парламентад илүү их эрх мэдэл олгох боломжтой гэж үзсэн байна.
Харин Дэвид Камерон олон нийтийг ятгаж Европын Холбоонд үлдэх нь зөв гэх шийдвэрт хүргэхээс гадна Европын Холбооны 27 орны дэмжлэгийг авах шаардлагатай байгаа юм. Дональд Тускийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд эхлээд Европын Холбооны гишүүд зөвшөөрөх шаардлагатай аж.
Дэвид Камерон "Европын Холбоо Их Британийн ашиг сонирхлыг харгалзан үзсэн шинэчлэл хийвэл тохиролцоонд хүрэхийн төлөө тэмцэхэд бэлэн" гэдгийг онцолж байв.