Эгч дүү дизайнер “Michel & Amazonka”-гийн Фэйсбүүк хуудаснаа шэйрлэсэн нэгэн тод хурц өнгө будагтай гар зураг ихэд анхаарал татлаа. Fashion illustration буюу загварын зургаар дагнан зурдаг Энхболдын Золжаргал хэмээх бүсгүйн хуудсаар сонирхон зочлоход загварын чиглэлээр дагнан бүтээлээ туурвидгийг нь мэдсэн юм.
Тэрбээр АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотод бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахын зэрэгцээ зургаа зурдаг байна. Ихэвчлэн вэбсайт болон хувцас загварын дэлгүүрүүдийн захиалгаар зурдаг тухайгаа хэлж байлаа.
Америкт хэр удаж байна вэ?
Америкт би анх ахлах сургуульд суралцахаар ирж байлаа. Хоёр жил сураад эндээ төгссөн. Тэгээд коллеж, их сургууль гэж суралцсаар бараг 10 жил болж байна.
Гадаадын хэд хэдэн дизайнеруудын хараанд өртжээ?
2015 он надад их ээлтэй жил байлаа. Алдарт загвар өмсөгч Хайди Клумын зохион явуулдаг “Project runway” тэмцээний оролцогч Майкл Костеллогийн /ред. “Project runway” тэмцээнд оролцоод томоохон амжилт гаргаж, өдгөө эмэгтэй хүний гоо сайхныг дээд зэргээр илтгэх шилдэг загваруудаараа дэлхий дахинаа алдаршсан/ зургийн уралдаанд санаандгүй оролцтол түрүүлчихсэн. Дараа нь от кутюр дизайнер Зухайр Мурад болон Тони Уорд зэрэг дизайнеруудын хараанд өртөж, Инстаграм дээр зурсан зургуудаа тавиулж байлаа. Хамгийн сүүлд Ливаны дизайнер Чарбел Зое-ийн Инстаграм дээр зураг маань тавигдсан.
Энэ ажлын гараагаа эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?
Би багаасаа эмэгтэй хүнийг голчлон зурдаг байсан юм. Ялангуяа загварт их дуртай. Өдөл болгон л зурна. Амралтаараа 100 зураг зурах ёстой гээд л өөртөө бүүр даалгавар өгчихдөг байлаа. Одоо бодох нь ээ инээдтэй санагддаг юм. Есдүгээр ангидаа Урлах Эрдмийн дээд сургуулийн лицейд нэг жил суралцаад энд ирсэн дээ. Тэрнээс хойш зургаар дагнаж сураагүй, ихэнх зүйлээ өөрөө сурсан.
Анх яаж эхэлсэн бэ гэвэл... Би олон жил зургаа хаясан байсан. Тэгээд 2015 оны нэгдүгээр сараас зургаараа дахиад оролдоод үзье гэж бодсон юм. Тэр үед миний чадвар тийм ч сайн байгаагүй л дээ. Гэхдээ би “оролдохгүй байснаас нэг оролдоод үзье” гэж бодсон. Түүнээс хойш байнга зурж байна. Зургийн чадвар маань ч бас дээшилсэн. Өдөр болгон шинэ содон дизайнтай зураг тавьж байх болно.
Гадны дизайнеруудтай хэрхэн холбогдсон бэ?
Би ихэнхдээ Инстаграмд байдаг. Дизайнеруудын зургийг их зурна. Зураад тавих болгондоо хаштаг буюу нэрийг нь бичээд тавьдаг. Магадгүй тэгж бичээд хараанд нь өртсөн болов уу.
Уг нь сонирхлынхоо дагуу суралцаж байж. Америкт сурахдаа яагаад зургийн мэргэжлээ сонгоогүй юм бэ?
Би энд ахлах сургуулиа төгсөх жилдээ улсын зургийн уралдаанд оролцоод хоёрдугаар байранд орж, шагналд нь тэтгэлэг авсан. Тэгээд коллежид ороод хоёр, гурван жил график дизайнаар сурлаа. Тэр үедээ фэшн дизайнаа хаяад удаагүй байсан юм. Цаг хугацаа өнгөрөх тусам хүний сонирхол, хийх дуртай зүйлс нь өөрчлөгддөг байх. Надад яг тийм зүйл тохиолдож нэг хэсэгтээ л зургаа хаясан. Тэр үедээ зургаасаа илүү бизнесийн удирдлагын мэргэжил сонирхол татаад тэр чигтээ сурсан юм. Гэхдээ би энэ мэргэжлийг сонгосондоо харамсдаггүй.

Бие дааж сурсан гэхэд итгэмээргүй юм. Жижиг деталиуд, бас өнгө будаг нь их өвөрмөц содон санагдлаа?
Баярлалаа. Өөрөө сурахад хэцүү зүйл их гарч байсан. Ямар будаг хэрэглэхээ мэдэхгүй, биений өнгө тавихыг ч мэддэггүй байлаа. Тэгээд интернэтээр хүмүүсийн хийж байгааг судална, Youtube-ээр бичлэгүүд үзэж олон юм сурч авсан. Өнгө тавилтын хувьд би их олон янзын будагнуудыг хольж, давхардуулж тод хурц өнгөнүүдийг гаргаж авдаг. Гэрэл сүүдрээр бас их тоглох дуртай. Миний нэг баримталдаг зүйл гэвэл өнөөдрийнхөө зургийг өчигдрийнхөө зургаас илүү гоё болгох. Өчигдөр би хийж байгаа зүйлдээ 100 хувь өгсөн бол өнөөдөр улам хичээгээд 150 хувь болгохыг эрмэлздэг.
Сюрреал хөрөг болон өөр янз бүрийн төрлөөр зурах дуртай. Өөрийнхөө төсөөлөн бодох, зурах хэв маягаа тэлж өөр зүйл зурж байх нь зүйтэй гэж боддог. Одоогоор ажлын санал ирээгүй байна. Гэхдээ жижиг компаниудтай хамтран ажиллаж, байнгын захиалга авдаг.
Өөрийнхөө бүтээлүүдээс аль нэгийг нь онцолж ярихгүй юу?
Хамгийн сэтгэлд хоногшсон зураг гэвэл Майкл Костеллогийн уралдааны зураг юм. Би нэг орой санаандгүй уралдаан болж байгааг нь мэдсэн. Орой 20.00 цагаас эхлээд шөнийн 00 цагт дуусах уралдаан байсан. Би “бараг амжихгүй байх, ер нь орохоо больё” гэж бодлоо. Гэтэл найз маань надад чи “орохгүй яав даа” гэж харамсаж байснаас оролцоод үзсэн нь дээр гэж хэлэхэд нь урам ороод шууд зурж эхэлсэн. Тэр дизайнерын өөрийнх нь зохиосон загваруудаас зурах ёстой байсан юм. Тэгээд нэг гоё зураг олоод тэрийгээ 00.00 цагаас өмнө дуусгах гээд зурлаа.
Нэг мэдсэн 23.50 болчихсон, харин зургаа харахад юу нь ч бэлэн биш байсан. Тэгсэн ашгүй цагийг нь сунгаад өглөөний таван цагт дуусгах ёстой болсон. Би ч баярлаад шөнөжин сууж, үүрийн дөрвөн цагийн үед дуусгасан санагдаж байна. Тэр зургаа аль болох бусдаас өөр, уран сайхны хэв маягаар хийхийг хүссэн юм. Ялангуяа хувцсыг нь тод харагдуулах нь миний гол зорилго байсан. Тэгээд зургаа оруулчихаад хүмүүс ямар зураг оруулсныг хартал үнэхээр гоё зургууд байсан. Би ч дотроо бараг бүтэхгүй нь дээ гэж бодоод л унтаад өгсөн.
Гэтэл өглөөний зургаан цагийн үед утас маань дуугараад. Би сэрээд гайхаад хартал намайг нэгдүгээр байранд орлоо гэсэн байсан. Итгэж чадахгүй, өөрийгөө зүүдэлж байна гэж бодсон /инээв/. Дараа нь тэр дизайнер маань намайг Инстаграм дээр дагаж, дараа дараачийн зурсан зургуудыг маань их дэмжих болсон.
Ямар сайхан юм бэ! Их урам авсан байх даа. Цаашид зураг болон бизнесийн удирдлагын мэргэжлээ хэрхэн хослуулах вэ?
Баярлалаа. Тэгэлгүй яах вэ, маш их урам зориг орсон. Би хэдэн сарын өмнө зурж эхэлж байхдаа ийм зүйл болно гэж төсөөлж ч байгаагүй. Цаашид энэ мэргэжлээрээ ажиллана гэж боддог. Магадгүй хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн жижигхэн зургийн дэлгүүртэй болох ч юм бил үү.
Гадны зураачидтай уулзаж, туршлага хуваалцаж байв уу? Таны бүтээлүүдийн талаар чухам юу гэж хэлж байв
Би Инстаграм дээр Францын болон Хятадын зураачидтай найз болж туршлага хуваалцаж байсан. Энд, Солт Лэйк хотод бас хэд хэдэн график дизайнер хүмүүстэй холбоотой болж, бие биенээсээ дэмжлэг авдаг.
Хятадын зураач Америкт мэргэжил эзэмшсэн, Хятаддаа дизайны сургуулийн багшаар ажилладаг юм билээ. Франц бүсгүй маань зургаараа дагнан ажилладаг гэсэн. Тэр хоёр хоёулаа их өөр хэв маягаар зурдаг, бусдаасаа онцгой санагдсан. Намайг ч бас чи өөр зурах юм аа гэж ярьж байсан. Бид ямар зургийн хэрэгсэл хэрэглэдэг, яаж өнгөө тавьдаг вэ гэх зэргээр олон сонирхолтой зүйл ярилцсан.
Зөвхөн загварын зургаар дагнаж зурдаг, бүтээлээрээ үзэсгэлэн гаргадаг, ер нь тэрүүгээрээ “амьдардаг” зураачид олон байдаг байх?
Тийм зураач олон бий. Үзэсгэлэн гаргаж байхыг нь би анзаараагүй юм байна. Ямартай ч ном гаргадаг уран бүтээлчдийг мэднэ. Олон чадвартай зураачид байдаг. Зөвхөн Америкт ч биш Бразил, Орос болон Ливан зураачид маш мундаг. Тэр дундаа Оросын фэшн зураачид бусдаасаа илүү чадвартай юм шиг санагдсан.
Меган Хесс гээд алдартай зураач бий. Меган Моррисон, Кэйт Роджерс, Лена Керр гэх мэт олон уран бүтээлч байдаг.
Та өөрийн зургийн онцлогоос ярихгүй юу?
Зурдаг хүн болгон өөр өөрийн онцлогтой. Би өөрийгөө бусдаас илүү гэж боддоггүй. Гэхдээ тэглээ гээд бусад хүмүүстэй адилхан байхыг ч бас хүсэхгүй. Миний зургууд, миний зурдаг эмэгтэй хүмүүс өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй, ялдам байдаг. Би зурах болгондоо гоёмсог чамин эмэгтэй хүнийг бүтээхийг хичээдэг. Хүмүүс миний зурсан зургийг хараад гоо сайхан, ихэмсэг байдлыг мэдрээсэй гэж хүсч зурдаг.
Тэгвэл эмэгтэй хүний төгс гоо үзэсгэлэн гэж таныхаар юу вэ?
Зурган дээрх эмэгтэйчүүд маань ялдам инээмсэглэл, ихэмсэг харцтай байдаг. Харин амьдрал дээр би эмэгтэй хүнийг намбалаг, тайван, ямар ч үед дөлгөөн даруу байгаасай гэж хүсдэг. Уян, хатан, ухаалаг эмэгтэй хүн цаанаасаа л үзэсгэлэнтэй харагддаг. Царай сайхан байлаа гээд сэтгэл нь муухай байвал тэр хүн надад ердөөсөө ч сайхан харагдахгүй.
Таны энэ зургуудад барууны өнгө аяс бас шингэсэн юм шиг санагдсан. Магадгүй зөвхөн миний л бодол байх.
Тийм байна гэж үү? Би зурсаар байгаад өөрийнхөө зарим зүйлсийг анзаардаггүй байх. Өөрийн чинь зөв байх. Гэхдээ би сүүлийн үед царай болон хувцасны стилийг өөрчилж өөр өөр эмэгтэй зурахыг их хүсч байна. Монгол дизайн, монгол үзэсгэлэн гоог илэрхийлсэн зургуудыг одоо зурж эхэлж байгаа.
Бас зургаа зурахдаа бичлэг хийж тавьдаг нь сонирхолтой санагдлаа.
Би Youtube-д зарим бичлэгүүдээ тавьдаг. Өөрөө зурж сурсан болохоор над шиг бас сурч байгаа хүмүүст өөрийнхөө зурдаг техникийг үзүүлэх санаатай бичлэг хийдэг юм. Мэдээж миний үзүүлж байгаа зүйлүүд мэргэжлийнх биш ч гэсэн би хүмүүст “чи заавал мэргэжлийнх байх албагүй, ингэж, ийм аргаар ч гэсэн гоё бүтээл гарган авч болдог” гэж үзүүлмээр санагдсан юм.
Өөрийнхөө зурсан зургуудаас хувцас болгон урлаж байв уу?
Үгүй дээ. Би оёдоггүй. Надад юм оёж сурах цаг зав барагтаа байсангүй. Хүмүүс ч оёж байгаагүй юм байна. Гэхдээ Монголын хувцас эсгүүрийн газрын Фэйсбүүк хуудаст миний зурсан зургуудыг тавьсан байсан. Магадгүй тэр хүмүүс оёсон байж болох юм.
Тэгвэл загварын коллекц гаргаад оёулах талаар боддог байх?
Тийм ээ, боддог. Хамтран ажиллаж, уран бүтээл хийх хүмүүсийг хайж байгаа.
Гадаадын сэтгүүлүүд таны тухай нийтэлжээ. Энэ талаар ярихгүй юу?
“Alchemist” болон “Salyse” сэтгүүлүүд дээр миний тухай гарсан. “Alchemist” сэтгүүл намайг Youtube-ээр олсон байсан. Тэгээд и-мэйл явуулаад тэр сардаа нийтлэгдэж байсан. Дараа нь “Salyse” сэтгүүлийн эрхлэгч намайг “Alchemist”-ээс харсан гээд өөрийнхөө сэтгүүл дээр гаргах санал тавьсан. Би хоёр ч удаа энэ сэтгүүл дээр гарч байна. Сүүлд арванхоёрдугаар сарын дугаарт гарсан. Одоогоор “Los Angeles Firm Inc” сэтгүүлтэй ярилцаж байгаа.
Хичээл зураг хоёроо нэгэн зэрэг хэрхэн амжуулж байна вэ? Их завгүй юм шиг санагдлаа.
Тийм ээ, их завгүй байдаг. Нэг бол өглөө эрт 06.00-09.00 цагийн хооронд зургаа зураад үлдсэн цагт нь хичээлээ хийнэ. Эсвэл зургаа орой амжуулж хийхийг боддог. Би өдрийг зүгээр сууж өнгөрөөхийг үнэхээр хүсдэггүй. Өнгөрч байгаа цаг болгоныг хийж бүтээж өөрийгөө завгүй байлгахыг хичээдэг. Мэдээж гэж орны ажлыг бас давхар амжуулна.
Хэтийн зорилго тань юу болохыг сонирхож болох уу? Монголдоо хэзээ ирэх төлөвлөгөөтэй байна вэ?
Одоохондоо би сургуульдаа анхаарлаа хандуулж, хурдан төгсөхийг гол зорилгоо болгож байна. Монголдоо хоёроос гурван жилийн дараа очих төлөвлөгөөтэй байгаа. Хэтийн зорилгын хувьд ямар ч байсан өөрийн гэсэн зургийн бизнес, print shop нээх санаатай байна.
Баярлалаа. Амжилт хүсье.