Бидний адил Хонконгод мөн өнөөдөр сар шинийн баяраа тэмдэглэж байна. Гэвч билгийн тооллынхоо шинэ жилийн баяраа Хонконгчууд эсэргүүцлийн жагсаалтай угтлаа.
Тодруулбал өчигдөр /02.08/ орой Хонконгийн төв хэсгийн Монкок дүүрэгт жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, үүний улмаас 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Сар шинийн баярын өмнө гудамжинд хууль бус наймаа хийж буй худалдаачдыг хүнсний эрүүл ахуйн байцаагч нар тараахаар оролджээ. Харин наймаачдын эрх ашгийг хамгаалахаар Засгийн газрын бодлогыг эсэргүүцэгчид жагссан юм. Тэд цагдаагийнхан руу чулуу, шил шидэн танхайрсан байна.
Хонконгийн цагдаагийнхан үймээн самуун дэгдээсэн 20 гаруй жагсагчийг баривчилжээ.