Вермонтын сенатор Берни Сандерс мягмар гарагт Нью Хэмпширт хурсан олны баярын уухайгаар угтуулан газардлаа. Даваа гарагийн шөнө болсон Айова мужийн кокус буюу намын хаалттай хуралдаанд ялагчаар тодорсон Хиллари Клинтон ч баяртай байна. Өрсөлдөгч намуудаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгох нийт үндэстний санал хураах ажиллагааны гараа болж буй Айова муж улсын кокуст хатагтай Клинтон өнгөн талдаа ялагч болж чадлаа. Тэрбээр Ардчилсан намын төлөөлөгчдийн нийт саналын 49.8 хувийг авснаар 49.6 хувийн санал авсан өрсөлдөгч ноён Сандерсаас үл ялиг өмнө гишгэсэн юм. Энэ нь хатагтай Клинтоны сонгуулийн кампанийн амжилт эмзэгхэн болохыг харуулж байна.
Хэвлэлд төдийгүй Ардчилсан намынхны хүрээнд амжилт олох магадлал муутай хэмээн саяхан болтол үнэлэгдэж байсан үсэн буурал социалист, ноён Сандерсыг хатагтай Клинтон дутуу үнэлсэн бололтой. Орох хаалганы санал асуулгаар хатагтай Клинтоныг гэр бүлтэй эмэгтэйчүүд, ахмад, дунд насныхан илүү дэмжиж байгаа нь тодорхой болсон. Харин тус муж улсын 29-өөс доош насны ардчилсан үзэлтнүүдийн 84 хувь нь ноён Сандерсын төлөө байсан юм. Үүний зэрэгцээ Ардчилсан намын кокуст анх удаагаа оролцогсдын 60 хувь нь Сандерсыг дэмжлээ.
Ардчилсан намаас нэр дэвшигчдийн өрсөлдөөн тооцоолж байснаас нь ширүүн болж өнгөрлөө хэмээн хатагтай Клинтон даваа гарагт хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр сонгуулийн кампанид ажиллах нэмэлт хүчийг ирэх мягмар гарагт санал өгөх ажиллагаа болох ёстой Нью Хэмпширт татаж авчрахаар шийдээд байна. “Ардчилсан нам юуны төлөө, энэ орны ирээдүйг ямар байлгахсан гэдгийг үнэнхүү няхуур эргэцүүлж, үзэл бодлоо уралдуулах боломж бидэнд тэр бүр гараад байдаггүй” хэмээн хатагтай Клинтон Де Мойнст дэмжигчдийнхээ өмнө ялалтаа тэмдэглэхдээ тайлбарлав.
Тэрбээр Айовад болсон 2008 оны сонгуулийн өрсөлдөөнд Ардчилсан намаас нэр дэвшигчид дундаас Барак Обама, Жон Эдвардс хоёрын дараа гуравдугаарт бичигдсэн явдал давтагдахаас эмээж байснаа далимд нь дурдлаа. “Сэтгэл амар амьсгалж болохоор боллоо. Баярлалаа, Айова” хэмээн тэрбээр өгүүлсэн юм
Гэхдээ Айовад гаргасан амжилт нь Ардчилсан намын зарим гишүүний хувьд цаашдын өрнөлийг өөдрөгөөр төсөөлөх боломжийг нь булингартууллаа. Ардчилсан намын кокус болсон Дрэйкийн их сургуульд оюутнуудын саналын олонхыг авагсдын жагсаалтад хуучин Төрийн нарийн бичгийн дарга бүр гуравдугаарт оржээ. “Хатагтай Клинтоны хувьд засах ёстой зүйл байгаа гэж бодож байна. Жишээ нь цахим шуудангийн хэрэг шийдэгдээгүй хэвээр” хэмээн зарим нэр дэвшигч саналаа өгсөн тухай Брэд Хопкинс тайлбарлав. “Клинтоны сонгуулийн кампани урдаа яваа ачааны машины арын дугуй салгалаад байгааг хараад яваа жолоочийг л санагдуулаад байна. Энэ ачааны тэрэг надад гай болохгүй байгаа гээд л айгаад яваа юм шиг” хэмээн ноён Сандерст санал өгсөн Жон Уоткинс тайлбарлав.
Айовад явуулсан орох хаалганы санал асуулга хатагтай Клинтоны өрсөлдөөнд хоёр гол бэрхшээл байгааг тод харууллаа. Энэ нь Ардчилсан намынхан нь төдийгүй сонгогчид ч хатагтай Клинтонд төдийлөн итгэхгүй байгаа явдал юм. Нэр дэвшигч шударга, итгэл хүлээж чадах хүн байх гэсэн шаардлагад эн тэргүүнд анхаардаг Айовагийн сонгогчдын 83 хувь нь ноён Сандерсын төлөө, дөнгөж 10 хувь нь л хатагтай Клинтоны төлөө байгаа хэмээн өгүүлж байсан юм.
Куртни Вивер