MICC хөрөнгө оруулалтын компанийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэтэй ярилцлаа. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаарх сөрөг мэдээлэл сайнаар солигдож чадахгүй байна гэж тэрбээр ярив.
-Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдын идэвх ойрын хугацаанд сэргэх болов уу. Ер нь хандлага ямар байна вэ?
-Хөрөнгө оруулагчдын идэвх суларсан хэвээр байна. Хандлага нь нааштай боловч хөндлөнгөөс ажигласан, харзнаж, хүлээсэн байдал илт давамгайлах боллоо. Хэлэлцээрийн түвшинд эрчимтэй үргэлжилж байсан зарим хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр удааширч, зогсонги байдалд шилжиж байна. Энэ нь хөрөнгө оруулалтын орчин төдийлөн таатай бус, улам эмзэг болсон гэсэн үг. Тэгэхээр ойрын хугацаанд хөрөнгө оруулалтын орчинд дорвитой өөрчлөлт гарах, эсэх нь бүрхэг байна.
-Хөрөнгө оруулагчдын идэвх богино хугацаанд сэргэх, эсэх нь эргэлзээтэй байна гэж ойлголоо. “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь дээрх байдалд нөлөөлөх үү?
-Гүний уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн боловч нөхцөл байдал тийм ч таатай биш байна. Эдийн засгийн төлөв байдал сайжрах, улмаар хөрөнгө оруулагчдын идэвх сэргэхэд “Оюутолгой” төсөл голлох үүрэг гүйцэтгэхээр байгаа. Төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт эрчимжих хэрээр эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж эхэлнэ.
-Хөрөнгө оруулалтын эхний хэсэг болох нэг тэрбум ам.доллар орж ирвэл ам.долларын ханшийн өсөлт тогтворжиж, буурах уу?
-Хэрэв нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ойрын хугацаанд буюу энэ оны эхний хагаст орж ирлээ гэхэд ханш буурах, эдийн засгийн гадаад тэнцвэр сайжрах дүр зураг харагдаж байна. Хөрөнгө оруулалт сүүлийн гурван жилийн хугацаанд огцом уруудсан. Тэгэхээр “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт нь томоохон найдвар болж байгаа юм.
Хөрөнгө оруулагчидтай яриа, хэлэлцээ хийхэд урьдынхаас амаргүй болчихсон
-Монгол руу хөрөнгө оруулалт татахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Хөрөнгө оруулагчидтай яриа, хэлэлцээ хийхэд урьдынхаас амаргүй болчихсон. Энэ нь Монголын хөрөнгө оруулалтын орчны үнэлэмж тааруухан байгаатай нэг талаар холбоотой байх. Эдгээр нь хамтран ажиллахад хүндрэл үүсгэдэг. Хөрөнгө оруулагчдын хувьд Монголыг сонирхох нь багассан. Зарим нь хөрөнгө оруулалт хиймээргүй байна гэж шууд хэлдэг. Тэдний хувьд энэ нь болгоомжлох, хөрөнгөө ямар нэгэн эрсдэлд оруулахаас эмээж байгаа хэрэг л дээ. Энэ нь эргэлзээ байгааг харуулж байна.
-Хөрөнгө оруулалтын орчин сэргэхэд өөр ямар хүчин зүйл сөргөөр нөлөөлж байна вэ?
-Улс төрийн тогтворгүй байдал, бодлого тууштай бус савалгаа ихтэй байгаа нь нөлөөлж байна. Мөн парламентын сонгууль ойртож байгаа нь зарим хөрөнгө оруулагчийг харзнахад хүргэсэн байх. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаарх сөрөг мэдээлэл сайнаар солигдож чадахгүй байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.
-Дэлхийн түүхий эдийн зах зээл уналттай хэвээр байна. Тэр тусмаа БНХАУ- ын аж үйлдвэрийн салбарт дорвитой өсөлт ажиглагдсангүй. Хөрөнгө оруулагчдын хувьд Монголоос гарахад эрх зүйн орчноос гадна зах зээлийн байдал давхар нөлөөлсөн үү. Үүний аль нь илүү давамгай үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Хөрөнгө оруулалтын орчны тогтворгүй байдал түүхий эдийн зах зээлийн уналтын үетэй золгосон. Зах зээлээс илүүтэй хөрөнгө оруулалтын орчин сайнгүй байсан нь нөлөөлсөн. Манай улсын хувьд алдаанаасаа суралцаж, эрх зүйн орчныг шинэтгэж байгаа боловч түүхий эдийн зах зээлийн үнэ сэргэхгүй байгаа нь хүндрэлийг улам гүнзгийрүүлж байна.
-Ойрын хугацаанд түүхий эдийн зах зээл сэргэх болов уу. Ийм төлөв байдал харагдаж байна уу?
-Төмрийн хүдэр, нүүрсээ аваад үзвэл ойрын хугацаанд үнэ сэргэх, эсэх нь эргэлзээтэй байна. Нийлүүлэлт нь эрэлтээ давчихсан учраас үнэ өсөх боломжийг нэг талаар хязгаарлаж байгаа юм. Монголд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс манай эдийн засгийн нэг хэсэг болчихсон. Хүнд, хэцүү үеийг даваад гарах байх. Уул уурхайн хөрөнгө оруулагчдын хувьд түүхийн эдийн үнийн мөчлөг дагаж үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Тэгэхээр зах зээлийн эрсдэл, нөөц боломжоо тооцоолсон байх.
-Та энэ оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Олон улсын болон дотоодын судалгааны зарим байгууллага өөдрөг бус төлөв хэлж байна.
-Тийм ээ. Хүлээлт эерэг байгаа боловч нөхцөл байдал тодорхой бус хэвээр байна. 2016 он бол улс төрийн сонгууль, АСЕМ, Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулалт эхлэх онцлог жил. Энэ утгаар нь аваад үзвэл эдийн засаг ачаалалтай байх нь. Гэхдээ 2008, 2009 оны эдийн засгийн хямралд Монгол Улс эргэн өртөхгүй байх. Тэгэхээр хүндрэлээс гарах, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй.
Б.Баяртогтох