УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2015 оны аравдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төсөлд Ноён уулын хэсэг газрыг төрийн тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцлээ.
Ноён уул хэмээн хүндэтгэн нэрлэгдсэн тус уулын Сүжигт, Зурамт, Хужирт хэмээх гурван аманд Хүннүгийн язгууртны булш бүхий томоохон дурсгал оршдог болох нь судалгаагаар тогтоогджээ.
Энэ газарт Олон Улсын байгууллагаас Монгол орны экологийн бүс нутгийн үнэлгээ хийсэн бөгөөд үнэлгээгээр Ноён уулыг экологийн онцгой ач холбогдолтой хамгаалах шаардлагатай газар хэмээн дүгнэснийг үндэслэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд Ноён уулын гол түүхэн дурсгалууд хадгалагдсан Гацууртын ордыг хэрхэх гэж байгаа талаар асуув.
Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг: Уулын тогтцоор бүтнээр нь төрийн тусгай хамгаалалтад авах боломжгүй. Бид Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн хүрээнд шийдвэр гаргах ёстой. Тэгэхээр 11 мянган га газрыг төрийн тусгай хамгаалалтад, 405 га газрыг байгалийн нөөцөд авахаар тогтоолын төсөлд тусгасан. Энэ талбайд Гацууртын орд багтаагүй гэв.
Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын гишүүн уг тогтоолын төслийг эсэргүүцэж үг хэлсэн ч санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжлээ.