“Бид оймс үйлдвэрлэлээ” гээд гар дээрээ өргөн бахархаж байсан цаг саяхан. Тэгвэл Монголчууд бид өнөөдөр хийж бүтээх их тэмүүлэлтэй, түүндээ хүрэхээр тууштай тэмцэж, үндэсний үйлдвэрлэл, өөрсдийн минь бүтээл хэмээн бахархаж, гайхуулах олон сайхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
Тиймээс ч улиран өнгөрч буй XVII жарны модон хонь жилд GoGo мэдээний агентлагаас үндэсний үйлдвэрлэгчид, шинийг санаачлагчдыг дэмжих ГАРААНЫ БИЗНЕС буланг нээсэн.
ГАРААНЫ БИЗНЕС булан есөн сарын хугацаанд шинийг санаачлагч, уйгагүй хөдөлмөрлөгч 24 залууг танилцуулж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь олонд хүргэлээ. Та ГАРААНЫ БИЗНЕС булангаас оролцогчдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Монголын анхны утасгүй чихэвч, ухаалаг бугуйвч, байршил тодорхойлогч бүхий утастай цаг зэрэг бүтээгдэхүүнээс эхлээд өөрийнхөө төрсөн өдөрт зориулан хийсэн гутлаасаа урам авч өнөөдөр олон хүний хөлийг баярлуулаад буй залуу, унаж, босож, шантарч явсан ч өнөөдөр Монголын анхны угаалтуур, ванныг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэж, магтаал сайшаалыг хүртэн буй “Гантиг ванн констракшн”, амралтыг утгаар нь мэдрүүлж, дээр нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх “MUS” хөвөгч төв гээд бидний танилцуулсан газар бүхэн олон хүний талархлыг хүлээн, зорьж очих газрын нэг болоод байна.