Герман даяар болдог багт наадам өчигдөр /02.04/ эхэлсэн бөгөөд энэ жилийн арга хэмжээ аюулгүй байдлын өндөр хяналтан дор явагдаж байна.
Шинэ оны өмнө тус улсын Кёльн, Хамбург хотод олон охид эмэгтэйчүүдийг татаж, чангаан, айлган сүрдүүлж, дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Хэргийг үйлдсэн этгээдүүд нь Араб, Хойд Африкаас гаралтай согтуу, дээрэнгүй 1000 орчим нөхдүүд байсан юм.
Энэхүү гашуун туршлагыг дахин давтахгүйн тулд эрх баригчид Кёльн хотод багт наадамд оролцогч эмэгтэйчүүд, хүүхдүүдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангахаар зорьж байна.
Тухайлбал Кёльн хотын төв сүмийн ойролцоо тусгай байр гаргасан бөгөөд халдлагад өртсөн хохирогчдод анхны тусламж үзүүлэх эмч, сэтгэл судлаач мэргэжилтнүүд бэлэн байдалд байх аж.
Түүнчлэн Кёльн хотын гудамж талбайд нэмэлт гэрэлтүүлэг, хяналтын камер байрлуулжээ.
Зөвхөн Кёльн хотод болж буй багт наадмын аюулгүй байдлыг 2500 цагдаа хангах юм. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад гурав дахин их тоо юм. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг мөн адил хяналтын камераар хангажээ.
Багт наадам зургаан өдөр үргэлжилнэ.
Эх сурвалж: Deutsche welle