Сүхбаатар аймгийн Мөнххаан, Богд уул, Түвшинширээ зэрэг сумдын Дэлгэрхаан, Малгар, Сувираа, Их өвөлжөө зэрэг газрын аргаль хонины өвөлжилтийн байдалд судалгаа хийжээ. Харин судалгаагаар зарим эр угалз хүйтэнд хөлдөж үхсэн нь илэрсэн байна. Ийм тохиолдол Мөнххаан сумд гурав, Түвшинширээд долоо гарсан аж.
Дээрх хоёр сумын зэрлэг амьтдын бэлчээрт БОАЖГ-аас хоёр тонн өвс, 0,1 тонн хужир шүү тавьж өгчээ. Цаашдаа идэш тэжээлийн хомсдолд оруулахгүй байлгах үүднээс өвс тэжээлийг ойр орчмынх нь айлын гадаа буулгаж байхыг байгаль хамгаалагч нарт хариуцуулсан аж. Мөнххаан сумын Богд ууланд нийт 16 толгой аргаль хонь байгаа бөгөөд уулнаасаа буудаггүй байна. Харин Түвшинширээ сумын аргаль хонины нутагт айлууд өвөлждөг болсноор бэлчээргүй болжээ. Иймд Малгарын уул, Сувираагийн бууц, Их өвөлжөө зэрэг газрыг улсын тусгай хамгаалалтад авч, айлын өвөлжөө хаваржааг нүүлгэн шилжүүлэхгүй бол тухайн бүс нутгийн аргаль хонинд сөргөөр нөлөөлж байгааг аймгийн БОАЖГын мэргэжилтэн хэллээ.