АН, ИЗНН-ын удирдлагууд өнөөдөр санамж бичиг байгууллаа. АН-аас ИЗНН, МҮАН-ыг намдаа нэгдэх санал тавьсан билээ. Үүний дагуу ИЗНН АН-тай нэгдэх ажлаа эхлүүлж санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг байгуулсны дараа ИЗНН-ын дарга С.Оюунаас дараах мэдээллийг тодруулав.
-Нэгдэх үйл явц болчихлоо гэж ойлгох уу?
-АН нэгдэх санал тавиад хоёр талаас ажлын хэсэг гарсан. Улстөрийн намуудын хуульд энэ асуудлаар гишүүдийн хэлэлцүүлэг явуулах гэж байгаа. Мөн намууд дор дороо өөрсдийн дүрэмтэй. Манай дүрэмд намынхаа шат шатны байгууллагаар хэлэлцэж, их хурлаараа шийдвэрлэнэ. Хоёр талын хувьд хууль дүрмийн хүрээнд энэ процесс эхэлж байна гэсэн үг.
Одоо хоёр тал гишүүдийн хэлэлцүүлгээ эхэлнэ. Дээрээс нь шат шатны байгууллагаар шийдвэрээ гаргаж, саналаа оруулна. Шийдвэр яаж гарахыг би ч мэдэхгүй.
-Гишүүд дэмжихгүй бол нэгдэхгүй байж болно гэсэн үг үү?
-Хуулиараа бол тийм.
-Гишүүд дэмжчихвэл сонгуульд хамтарч орох уу?
-Дэмжчихвэл нэг нам болно шүү дээ, сонгуульд хамтарч орно. Дашрамд дурдахад, ИЗНН-ын үндэсний хороо хоёр долоо хоногийн өмнө хуралдаад сонгуульд хэрхэн орох талаар нэлээн мэтгэлцээн болсон. Дангаараа, эсвэл нэгдээд, эсвэл эвсээд орох бүх хувилбарыг дэнслээд, давуу, сул талыг гарган, буцаад Үндэсний хороонд оруулж ир гэсэн үүрэг намын удирдлага авсан. Удирдлагад 12 хүн байдаг юм.
Энэ хооронд нэгдэх саналыг АН-аас тавьсан. Тиймээс одоо энэ саналын хүрээнд ажлын хэсэг байгуулагдаад, нэгдүгээрт, ямар нөхцлүүдийн хүрээнд нэгдэх юм, хоёрдугаарт хууль дүрмээрээ ямар байх юм гэдэг ажиллагаа явуулж байна.