Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас есөн дүүрэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй газруудад шалгалт хийж БНХАУ, ОХУ-аас импортлож байгаа хүнсний бүтээгдэхүүнд зөрчил илрүүлжээ.
Импортын бүтээгдэхүүнүүд хаяг шошгын шаардлага хангахгүй болон тээвэрлэлтийн горим алдагдсанаас чанар аюулгүй байдалд нөлөөлсөн зөрчилтэй байна.
Мөн урьдны жилүүдтэй харьцуулахад энэ жилийн хувьд гудамжны ил задгай худалдаа болон зориулалтын бус тээврийн хэрэгслээс ямар нэгэн бүтээгдэхүүн худалдаалах явдал нэлээд ихэсчээ.
Тиймээс баталгаагүй газраас ямар нэгэн бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг НМХГ-аас иргэдэд анхааруулж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторын эрхлэгч М.Бадамцэцэг:
-Сар шинийн баяртай холбоотойгоор манай лабораторид 1700-аад хүнсний бүтээгдэхүүний дээж шинжлэгдлээ. Эдгээрийн 3,6-3,9 орчим хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй гарч байна. Тухайлбал сар шинээр ард иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг ааруул, цагаан идээ, ул боов, хиам, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон түргэн хоолнууд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.
Одоогийн байдлаар дээрх шалгалтанд нийт 881 иргэн, аж ахуй нэгж хамрагдсанаас 546 зөрчил илрүүлж, 54,2 хувийг нь арилгуулсан байна. Зөрчил илэрсэн аж ахуйн нэгж, байгууллагад албан шаардлага хүргүүлж, 29 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хурааж авсан ба 22 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сүлжээнээс татсан байна.