Энэ пүрэв гарагт Сахарын цөлд 20 км үргэлжлэх буюу хөлбөмбөгийн 600 талбайг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээтэй нарны эрчим хүчний төслийн нээлт боллоо.
Морокко улс хүлэмжийн хийн ялгарал, түлшний хамаарлаа бууруулахын тулд энэ төсөлд 660 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Дэлхийн банкны тооцоогоор дэлхийн хүлэмжийн хийн нэг хувийг тус улс ялгаруулдаг байна.
Пүрэв гарагт нээлтээ хийсэн 160 мегаваттын хүчин чадалтай нарны эрчим хүчний парк нь төслийн зөвхөн эхний үе шат аж. Одоогоор дөрөв дэх шатны бүтээн байгуулалтын ажлын тендер зарлагдаад байгаа юм байна. 2018 онд төсөл бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор 500 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэнэ.
Ингэснээр дэлхийн хамгийн том нарны эрчим хүчний парк болоод зогсохгүй Морокко улсын хүлэмжийн хийн ялгарлыг жилд 760 мянган тонноор бууруулах юм байна. Морокко улс 2020 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 12 хувийг нарны эрчим хүчнээс гаргаж авахаар төлөвлөж байгаа ажээ.