Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хэрэгжилтэд шаардлагатай Ипотекийн зээл, санхүүжилтийн журмыг ирэх даваа гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах товтой байгаа талаар Сангийн яамнаас мэдээллээ.
Ирээдүйн тэтгэврийн нөөц санг Монголбанкнаас ипотекийн зээлийн багцыг Засгийн газарт шилжүүлэх замаар бүрдүүлнэ.
Сангийн хөрөнгийн удирдлагыг Засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк хэрэгжүүлэхээр хуульд заасны дагуу гэрээг Монголбанк болон Засгийн газар хооронд байгуулж байгаа юм байна.
Шилжүүлэх ипотекийн зээлийн багцад ипотекийн зээлээр баталгаажсан 1.8 их наяд төгрөгийн үнэт цаас, үүн дээр нэмээд орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкуудад олгосон 650 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрх хамаарч байна.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгөөс 2030 он хүртэл зарцуулалт хийхгүйг хуульд зааж өгчээ.
Монгол Улсын хувьд Ирээдүйн тэтгэврийн нөөц санг орон сууцны ипотекийн зээлийн одоогийн бий болсон хуримтлал дээр үндэслэн байгуулж, орон сууцны болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бизнесийн ипотекийн зээлийн тогтолцоогоор дамжуулан урт хугацааны, тогтвортой хуримтлалтай болгох нь оновчтой хувилбар гэж хууль санаачлагчид үзсэн байна.