Нийт нутгийн өвлийн ерөнхий явцтай холбогдуулан яаралтай арга хэмжээнүүдийг Засгийн газраас цаг тухайд нь авч байгаа юм байна.
2016 он дөнгөж гараад 2.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, аймгуудад эхний ээлжинд хуваарилжээ. 6500 тонн өвс үнэгүй хүргэх, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хүргэх ажлыг зохион байгуулжээ.
Увс болон өвөлжилт хүндэрсэн бусад аймгуудад 1.2 тэрбум төгрөг шилжүүлэн, 4500 тонн өвсний хуваарилалт хийлээ. Мөн 20 гаруй машин олгосон байна. Дахин машин хуваарилах ажлыг зохион байгуулж байна гэж Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм.
Мөн олон улсын зарим байгууллага Засгийн газарт хандан, тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.