Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудыг хүргэж байна.
ДЭМБ-аас Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудаар эрчимтэй тархаж буй Зика вирусийн аюулын дохиог зарлалаа. Тус вирусийн халдвар авсан тохиолдол АНУ, Их Британи, Дани, Швед, Австрали улсуудад бүртгэгдсэн байна. Түүнчлэн Азийн орнуудаас Тайландын иргэн Зикагийн халдвар аваад байгаа юм. Одоогоор тус өвчний эсрэг вакцин байхгүй бөгөөд АНУ-аар ахлуулсан эрдэмтдийн баг ойрын хоёр жилийн хугацаанд Зикагийн эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж байна.
Энэ долоо хоногийн бас нэгэн халуун сэдвүүдийн нэг нь “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн хэрэг байлаа. Тэрээр өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн эрх чөлөөг хууль бусаар хасах асуудлаарх ажлын хэсэгт хандан Их Британи, Шведийн Засгийн газрын эсрэг гомдол гаргасан юм. Тэгвэл энэ сарын 5-нд НҮБ-аас гаргасан албан ёсны мэдэгдэлд Ассанжийн хүсэлтийг гомдол нааштайгаар шийдэгдсэн талаар дурджээ. Тэгвэл Их Британийн Засгийн газраас энэхүү шийдвэрийг үл харгалзан Ассанжийг баривчилна гэж мэдэгдлээ. Ийнхүү 2010 оноос хойш Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд хорогдож байсан Ассанж олон нийтийн өмнө гарах уу гэсэн асуултыг хэвлэлийнхэн тавьж байгаа юм.
Өнгөрч буй долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг сонгох санал хураалт Айова муж улсад боллоо. Айова мужийн кокус буюу намын хаалттай хуралдаанд ялагчаар Хиллари Клинтон тодорсон юм. Тэрээр Ардчилсан намын төлөөлөгчдийн нийт саналын 49.8 хувийг авснаар 49.6 хувийн санал авсан өрсөлдөгч ноён Сандерсаас үл ялиг өмнө гишгэсэн юм. Энэ нь хатагтай Клинтоны сонгуулийн кампанийн амжилт эмзэгхэн болохыг харуулж байна. Хэвлэлд төдийгүй Ардчилсан намынхны хүрээнд амжилт олох магадлал муутай хэмээн саяхан болтол үнэлэгдэж байсан үсэн буурал социалист, ноён Сандерсыг хатагтай Клинтон дутуу үнэлсэн бололтой.
Германы иргэд дүрвэгсдийн халдлагад дахин өртлөө. Германы Мюнхен хотын метронд зорчиж явсан Ойрхи Дорнодоос гаралтай цагаачид метронд байсан эмэгтэйг татаж чангаан, өдөж эхэлсэн байна. Харин үүнийг харж байсан хоёр настан эмэгтэйг хамгаалахыг оролдсоныхоо төлөө дүрвэгчдэд зодуулж, хэл амаар доромжлуулжээ. Метронд болсон энэхүү явдлыг Их Британийн жуулчин залуу утсаараа бичлэг хийсэн нь олон нийтийн сүлжээнд тархсан юм. Өнгөрсөн жил хамгийн олон цагаач, дүрвэгч хүлээн авсан, энэ онд мөн нэг сая цагаач хүлээж авахаа мэдэгдсэн Герман улсад урьд хожид гарч байгаагүй ийм хэрэг гарсан нь Германчуудын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлж байна.
Өнгөрч буй долоо хоногт Женевт тун чухал үйл явдал болсон нь Сирийн асуудлаарх яриа хэлэлцээ юм. “Женев-3” гэж нэрлэгдэж буй уг хэлэлцээний явц наад зах нь хагас жилийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа. Гэвч талууд энэ удаагийн хэлэлцээрээр ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд хэлэлцээг энэ сарын 25 хүртэл түр хойшлуулсан юм. Талууд Сирийн ард түмний хүмүүнлэгийн асуудлыг хөнгөвчлөх тодорхой зорилтуудыг шийдэхэд бус хэлэлцээг хэрхэн явуулах асуудлуудыг хэлэлцэхэд гол анхаарлаа хандуулсан нь хэлэлцээг түр зогсоох шалтгаан болсон гэв.
Энэ сарын 4-нд Facebook 12 нас хүрлээ. Дэлхийн долоон хүн тутмын нэг нь өдөр тутам ашигладаг болсон Facebook үүнээс 12 жилийн өмнө “мэндэлж” байжээ. Facebook 12 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан "Найзуудын өдрийн мэнд хүргэе" гэх сонирхолтой зүйлийг хэрэглэгчдэд санал болгов.
Alphabet буюу хуучнаар Google компани орлогын тайлангаа гаргаж дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо. Үүний дараа Google-ийн нэгж хувьцааны үнэ 9 хувиар өсөж 750 ам. долларт хүрчээ. Alphabet 2015 оны сүүлийн улирлын тайлангаа гаргаснаар компанийн зах зээлийн үнэлгээ 570 тэрбум ам.доллар болжээ. Харин Apple-ийн зах зээлийн үнэлгээ 539 тэрбум ам. доллар байгаа юм.