АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн мэргэжилтнүүд хүмүүс Ангараг гариг руу нисэхэд бэлэн эсэхийг шалгахаар төлөвлөж байна.
Тэд судалгаанд хамрагдах сайн дурын хүмүүсийг хэсэг хугацаанд тусгай тусгаарлагдсан өрөөнд байлган тэдний үйлдэл, сэтгэл зүй, амьдралын үзүүлэлт зэргийг хянах юм.
НАСА-гийн мэргэжилтнүүд Ангараг гариг дээр хүмүүсийн сэтгэл зүйн хэрхэн өөрчлөгдөхийг энэхүү судалгаагаар илрүүлэхийг зорьж байна.
Тус судалгаанд оролцогчид найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбоогоо бүрэн таслахаас гадна утас, интернет зэргийг мөн хэрэглэх боломжгүй юм.
Харин судалгаанд оролцогчид өөр хоорондоо харилцах, спортоор хичээллэх боломжтой аж.
Судалгаа нэг сар үргэлжлэх бөгөөд энэ нь хүн аливаа орчинд нийгмийн болон сэтгэл зүйн хувьд дасан зохицоход хангалттай хугацаа гэж эрдэмтэд үзэж байна.
Эх сурвалж: Reuters