Жүдо бөхийн Парисын "Их дуулга" тэмцээний эрэгтэйчүүдийн -60кг-д хүч үзсэн ОУХМ Д.Төмөрхүлэг хагас шигшээд шалгарлаа.
Дэлхийн чансааг тэргүүлэгч Украины Георгий Зантария Парист ирээгүй учир ОУХМ Д.Төмөрхүлэг жингээ тэргүүлэн барилдсан.
Тэрбээр эхний тойрогтоо хийлж Аргентины Фернандо Гонзалесийг цэвэр ялсан. Дараагийн учраа эзэн орны жүдоч Кевин Аземаг цэвэр ялж наймд үлдсэн. Хэсгийн аваргын төлөө Ким Лимваныг юүко үнэлгээгээр яллаа.
Хагас шигшээд Словенийн Жереб Андразтай барилдана. 2015 оны "Чингис хаан" Гранпри тэмцээний хагас шигшээд Д.Төмөрхүлэг Жереб Андразыг ялж шигшээд шалгарч байсан удаатай.