УИХ-ын намрын чуулган баасан гарагт өндөрлөв. Өнгөрч буй энэ долоо хоногт УИХ-аас гаргасан, онцлууштай шийдвэр нь Ноён уулыг тусгай хамгаалалтад авсан тогтоол юм. Гацууртын орд энэ тогтоолын гадна үлдсэнээр тус ордыг түшиглэн, алтны уурхайг эхлүүлэх эхний алхмыг тавилаа.
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд зааснаар 11 мянган га газрыг төрийн тусгай хамгааалтад, 405 га газрыг байгалийн нөөцөд авах юм. Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын гишүүн уг тогтоолын төслийг эсэргүүцэж үг хэлсэн ч санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжлээ.
АН болон ИЗНН-ын удирдлагууд энэ сарын 5-ны морин цагт Төрийн ордонд гарын үсэг зуран, нэгдэж буйгаа албан ёсоор зарлалаа. ИЗНН АН-тай нэгдэх ажлаа эхлүүлж, санамж бичиг байгуулсан юм. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нам өөр намд нэгдэх бол гишүүдийн хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр Их хурлаараа шийдвэрлэдэг. Энэ дагуу хэлэлцүүлэг явуулах аж.
Малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулав. Ингэснээр жилийн 29.5 хувийн хүүтэй байсан 17,557 зээлийг 18 хувьд шилжүүллээ. Монгол банкны мэдээгээр 120,0 мянган малчин өрх Хаан болон Төрийн банкинд нийт 222,7 тэрбум төгрөгийн 26,5-29,5 хувийн хүүтэй зээлтэй. Төрийн банк малчдын зээлийн хүүг 18 хувь болгон бууруулснаар Хаан банк болон бусад банкууд өрсөлдөөний зарчмаар малчны зээлийн хүүгээ 18-22 хувьд хүргэн бууруулах боломжтой гэж эрх баригчид үзэж байна.
Сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй газруудыг шалгажээ. Шошгын шаардлага хангаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй, аюулгүй байдлын баталгаажилтгүй, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зэрэг зөрчил илэрсэн эдгээр бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байхыг НМХГ-аас анхаарууллаа.
НӨАТ-ын баримт хэвлэж өгөөгүй аж ахуй нэгжүүдэд торгууль ногдуулах арга хэмжээ авна гэж Нийслэлийн татварын газрын дарга Х.Төмөрбаатар мэдэгдлээ. Тэрээр "Аж ахуйн нэгжүүд кассын машинаа бүрэн хэрэглэхгүй байгаагаас иргэдийг хохироож байна. Гэхдээ бид аж ахуйн нэгжүүдэд аль болох хариуцлага тооцохыг хүсэхгүй байна. Ямар ч байсан иргэдийг хохироохгүй байх тал дээр ажиллаж, зөрчлөө арилгах шаардах хуудас хүргүүлж байна" гэв.
Нөгөө талаас иргэд өөрсдөө аж ахуй нэгжүүдэд шаардлага тавьж, бидэнд дэмжлэг үзүүлээсэй гэсэн юм.
НӨАТ-ын урамшууллын хоёр дахь удаагийн сугалаанд оролцож 20 сая төгрөгийн азтанаар нийслэлийн ХУД-ийн иргэн А.Урангуа тодорчээ. Тэрбээр өнөөдөр Гааль, Татварын Ерөнхий газраас батламжаа гардан авлаа.
Хоёрдугаар сарын 1-нээс буюу өнгөрсөн даваа гарагаас эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргасан жолоочийн оноог хасч эхэлсэн. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмын дагуу 18 зөрчилд 1, 2, 3, 5 оноог тус бүр хасахаас гадна торгууль ногдуулах юм. Хоёрдугаар сарын 1-ний 00.00 цагаас хоёрдугаар сарын 2-ны 09.30 цаг хүртэл хугацаанд 476 жолооч зөрчлийн оноогоо хасуулжээ. Иймд та бүхэнд оноо хасах тохиолдлууд болон торгуулийн хэмжээг дэлгэрэнгүй хүргэж байна.
Сар шинийн баяр болох гэж буй тул манай сэтгүүлч О.Ариунбилэг СУИС-ийн тэргүүлэх профессор, МУИС-ийн зөвлөх профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам багштай ярилцсаныг хүлээн авна уу.
Ажлаа тараад харихаар яаран алхах хүн хаа нэгтээ харагдах хэдий ч гудамж, талбайд хүний хөл татарсан үе. Харин нэг газрын хаалга зогсоо зайгүй хяхтнан, хүйтэн салхи орж ирнэ. Орж ирэх хүн бүр тусламж хүсч, аврал эрдэг энэ газар бол улсдаа ганц Гэмтэл согог судлалын үндэсний төв.
Сар шинийн өмнөх өдрүүдэд энэ төвийн ачаалал жилдээ хамгийн бага байдаг ч 22.00 цаг хэдийнэ өнгөрсөн байхад энд ирэх хүмүүсийн хөл тасрахгүй байв. Сэтгүүлч Р.Адьяасрэнгийн бэлтгэсэн сурвалжлагыг эндээс үргэлжлүүлэн уншина уу.
Хоолны инженер, технологич Монгол Улсын зөвлөх инженер Н.Эрдэнэцэцэгийн тооцооллоор сар шинийн баяраар бид өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээг хоёр дахин хэтрүүлэн авдаг байна. Тэгвэл энэ алдахгүйг хэрхэн давтахгүй байх зөвлөгөөг хүргэлээ.
Өвлийг өнтэй давж энх улирал ирж буйг билэгдэн сар шинийн баяраа айл хотлоороо хүндэтгэн тэмдэглэдэг уламжлалтай монгол түмэн маань XVII жарны "Нүүр муут" хэмээх Гал мичин жилтэй учран золгож байна.
Ёс заншил, дэг жаяг, уламжлалыг өөртөө агуулдаг энэ баяраар үндэсний хувцсаараа гоёж, өв уламжлалаа дээдэлж байхыг эрхэмлэдэг билээ. Гэвч өдөр тутамдаа үндэсний хувцас өмсдөггүй болсон өнөө цагт дээлийг хэрхэн зөв өмсөх, өөртөө хэрхэн тохируулах тухай Монгол Улсын мастер оёдолчин, "Ур ундрах" компанийн захирал А.Алтантуяа зөвлөсөн юм.
Уян налархай, төгс гоо сайхныг уран нугараачид биеэр өгүүлдэг. Гоо сайхан гэх ойлголттой бүсгүй хүнийг л хамаатуулж, эмэгтэйчүүд энэ салбарт авьяасаа сорьдог гэх онолыг тэрбээр халсан.
Биеэр өгүүлэхүйн урлагийн төлөөлөл болж эрэгтэй хүнийн уян налархайн төгс зохицлыг Монгол төдийгүй дэлхийн тайзнаа мэдрүүлж яваа Соёлын тэргүүний ажилтан, уран нугараач Э.Лхагва-Очирыг сэтгүүлч Г.Одгарав “Монгол бахархал” буландаа урьж, ярилцсан юм.
СПОРТ
Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын тоглолтын цуврал ярилцлагаа эхлүүлж байна. Энэ улирлын эхний урилганы эзэн бол лигийг тэргүүлэгч “Сентоза Ирвэсүүд” багийн ахлагч Энхтайваны Цэвэлдорж. Түүний ярилцлагыг эндээс уншина уу.
Intel Extreme Masters 2016 (IEM) тэмцээн Тайваньд амжилттай болж, TheMongolz.CS аварга боллоо. Тэд 30 мянган долларын эзэн болж, 250 мянган долларын шагналын сантай MLG Columbus, IEM Katowice тэмцээнд оролцох эрхээ авлаа.
2015 оны ДАШТ-д арав дахь түрүүгээ, 2016 оны олимпийн эрхийн хамт өвөртөлсөн Каори Ичог бага дэлхийн аваргад Монгол охин 10:0-ээр ялсан. ОУХМ Пүрэвдоржийн Орхон 2013 оноос эхлэн гялалзсан амжилт үзүүлсэн юм. Гэвч түүнд дэлхийн томчуудтай өрсөлдөх боломж хараахан олдохгүй байсан юм. Спортын сэтгүүлч У.Бадамцэцэг П.Орхонтой ярилцсаныг та бүхэнд хүргэж байна.