Хэрвээ та Apple-ийн бүтээгдэхүүнүүд болох iPhone, iPad зэргийг ашигладаг бол, харамсалтайгаар “Home Button”-ыг эвдэлчихсэн бол засуулахаасаа өмнө энэ мэдээг уншаарай.
Өнгөрсөн баасан гаригт Guardian-д бичсэнээр iOS 9 үйлдлийн системдээ шинэчлэл хийж байсан хэдэн мянган iPhone 6 хэрэглэгчид Home Button нь эвдэрчихсэн учраас баталгаагүй засварын газарт солиулснаас болж “Алдаа 53” зааж, утас нь бүрэн ажиллагаагүй болсон гэжээ.
Анх iOS 9-ийг хэрэглэгчдэд танилцуулахдаа л “Алдаа 53”-ын тухай мэдэгдэх ёстой
Тиймээс хэрэглэгчид утасныхаа үндсэн товчлуурыг эвдэлчихсэн бол “Алдаа 53” заахаас сэргийлж заавал албан ёсны Apple-ийн засварын газарт хандах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн байдлаар таны утсанд гуравдагч этгээдийн үйлдвэрлэсэн техник хангамж илэрвэл шууд “Алдаа 53” заана.
Магадгүй та Apple компани засварын мөнгийг нь хүртэл өөрсдөө цуглуулах гэсэн бодлоор ийм үйлдэл хийсэн гэж бодож болох юм. Учир нь home button-ыг солих үнэ 269-329 ам. долларын үнэтэй.
Гэвч тийм биш юм. iPhone 5S утсанд анх танилцуулсан хурууны хээ мэдрэгч бүхий энэ товчлуур аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээллийг алдахгүй гэсэн үүднээс компани ийм арга хэрэглэж байгаа аж.
Таны хурууны хээний мэдээллийг Apple өөрийн сервер дээр ч тэр, тухайн төхөөрөмжийн үндсэн санах ойнд ч тэр, эсвэл бүр iCloud, iTunes дээр ч хадгалдаггүй. Харин оронд нь утасны нэмэлт тусгай санах ой дээр хадгалдаг аж.
Тэр тусгай санах ой нь зөвхөн тухайн товчлуураар дамжин кодлогдсон хурууны хээний мэдээллийг тайлдаг. Хэрвээ ийм хамгаалалт байхгүй бол дурын хакер таны утасны мэдээллийг өөр товчлуур орлуулж тавиад хулгайлах боломжтой аж.
Тиймээс iOS 9 үйлдлийн системээс эхлэн Touch ID мэдрэгч нь тусгай санах ойтой тохирохгүй бол Apple утсыг бүрэн ажиллагаагүй болгодог болжээ. Компани хэрэглэгчийн төлөө ийм шийдвэр гаргасан боловч, нөгөө талаас зарим зүйлийг дутуу тооцоолсон учраас энгийн хэрэглэгчид хохирох нөхцөл бүрдсэн юм.
Мэдээж хэрэг Apple хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэн нэгэн этгээдээс хамгаалах гэж ийм зүйл хийсэн ч гэсэн өөр ямар нэгэн аргаар утсан дээрх зураг, бичлэг, утасны дугаар зэргийг авах нөхцөлийг бүрдүүлэх ёстой байв.
Магадгүй дараагийн iOS үйлдлийн системийн шинэчлэлтээс эхлээд энэ байдал өөрчлөгдөх биз. Түүнчлэн анх iOS 9-ийг хэрэглэгчдэд танилцуулахдаа л “Алдаа 53”-ын тухай мэдэгдэх ёстой.
Guardian-д бичсэнээр энэ алдаа ихэвчлэн iPhone 6 болон iPhone 6 Plus утаснууд дээр илэрч байгаа бөгөөд Touch ID бүхий iPhone 5s, 6s, 6s Plus утас барьдаг хэрэглэгчид ч гэсэн сэрэмжилж байхад илүүдэхгүй. Түүнчлэн цөөн тооны iPad хэрэглэгч ийм алдаа гарсан тухай мэдээлжээ.