Дэлхийн технологийн тэргүүлэгчдийн нэг IBM компанид ажилладаг Н.Баасандоржтой ярилцаж байхад Монголчууд яагаад есөн үе дотроо гэрлэж болдоггүй талаар өгүүлсэн юм.
Эхний үеэс төрсөн хүүхдэд ген нь тавь тавин хувьтай удамшина. Дараагийнх нь 25 гэх мэтээр багассаар байгаад ес дэх үе дээр ирэхэд генийн хамаарал 0,1953125 буюу бараг хамааралгүй болдог аж.
Хэдийгээр бид есөн үе гэж ярьж, цусан төрлөөсөө салж байж гэрлэх тухай эртнээс сургадаг байсан боловч өнгөрсөн хугацаанд “Ургийн бичиг”-ээ хөтлөхөө больсноос болоод нэг удмын хүмүүс хоорондоо гэр бүл болох явдал гарах болжээ.
Тиймээс орчин үеийн технологийг ашиглан “Ургийн бичиг” гэдэг сайхан уламжлалыг дахин сэргээх ажлыг хийж байгаа “Старсофт” компанийн ерөнхий захирал Д.Өлзий-Орших хэмээх эрхэмтэй ярилцсан юм.
Нийгмийн сайн сайхны тусын тулд эхлүүлсэн ажил маань юм шүү дээ...
“Старсофт” компани боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2012 онд компанийн маань 10 жилийн ой болоход бид нийтэд зориулсан, хүн бүр хэрэглэх боломжтой, хэрэгцээтэй, нийгмийн сайн сайхны төлөөх бүтээгдэхүүн гаргах санаачлагыг гаргасан юм.
Ингээд удалгүй iOS, Андроидод зориулсан “Ургийн бичиг” нэртэй аппликейшнаа хөгжүүлэх болсон. Эртний уламжлалтай “Ургийн бичгийг” технологийн дэвшлийн тусламжтай сэргээх болсон нь хэд хэдэн шалтгаантай.
1925 оноос өмнө бид нийтээрээ ургийн бичиг хөтөлдөг байж. Гэтэл тухайн онд Засгийн газрын 25 дугаар хуралдааны тогтоол гарч, ургийн бичиг хөтлөлтийг зогсоосон байдаг. Хүний амьдралын нэг үеийг 20-25 жил гэж үзвэл бүтэн дөрвөн үе ийнхүү ургийн бичгээ хөтлөөгүй байна.
Бидний ихэнх нь аав, өвөө, өвөөгийнхөө аавын тухай л мэдээд дээшээ мэдэхгүй.
Хэрвээ анзаарвал, ургийн бичиг хөтөлдөг хүмүүс ихэвчлэн өндөр настай, өөрийн төрөл саднаа сайн мэддэг, хамгийн гол нь ургийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг сайтар ухаарсан хүмүүс байдаг. Асар их мэдээлэл цуглуулдаг учраас нөгөө талаас бас их завтай хүний ажил гэж хэлж болно.
"Тэрний хүүхэд хэн бэ, хэнтэй гэр бүл болов, зураг хөрөг нь хаа байна" гээд маш их мэдээллийг цуглуулж, түүнийгээ нэгтгээд ургийн бичгийн ном болгож гаргадаг. Гэвч хэдхэн жилийн дотор тухайн номны мэдээлэл бүрэн шаардлага хангахгүй болно.
Учир нь, ном гарах үед өсвөр насны хүү байсан бол гэрлэчихсэн, гэрлээд удаагүй байсан хосууд нь хүүхэдтэй болчихсон гэх мэтээр улам өнөр өтгөн болно. Тэгэхээр маш их ажил болж бүтээсэн өнөөх номон дээрх мэдээлэл нь хуучирчихаж байна.
Түүнээс гадна орчин үед хүмүүс тун завгүй болсон. Энэ мэт олон шалтгаанаас үүдээд ургийн бичгийг цахимжуулах ажлыг эхлүүлсэн.
Монголчуудын ухаалаг утасны хэрэглээ эрчимтэй нэмэгдсэн энэ үед хүссэн хэн бүхэн халаасандаа байгаа гар утсаа гаргаж ирээд “Ургийн бичгээ” хөтөлнө гэсэн үг шүү дээ.
Технологи ингэж хөгжчихсөн байхад ганцаараа ургийн бичиг хөтөлнө гэдэг өрөөсгөл ойлголт....
Манай аав эцэг эхээс 12-уулаа. Зарим нэг нь өнөөдөр Улаанбаатарт, бусад нь өөр аймгуудад тархан суурьшсан. Гэтэл зөвхөн манай ааваас хамааралтай эхнэр, хүүхэд, үр ач гээд 30-40 хүн болчихжээ.
Монгол улсын хэмжээнд 54 хувь нь овгоо үүсгэчихсэн байна
Энэ байдлаар нь бодоод үзэхэд зөвхөн аавын ах, эгч, дүү нар бүгд нийлээд 300-400 хүнтэй өнөр өтгөн болсон гэсэн үг. Тэгэхээр тэр бүх хүнийг ганцхан хүн бүртгээд явна гэдэг бараг боломжгүй зүйл.
Эцэг эхээс цөөхүүлээ бол бас учиртай л даа. Тиймээс бусад айлын мэдээллийг цуглуулах шаардлагагүйгээр зөвхөн тухайн хүн өөрийнхөө мэдээллийг оруулахад л хангалттай тийм системийг бүтээсэн.
Миний хувьд өөрөөсөө дээшээ долоон үеэ мэддэг. Мэдэж байгаа анхны үеэсээ эхлээд мэдээллээ оруулчхад бусад хамаатан, садан маань өөр өөрсдийнхөө мэдээллийг оруулаад бид ургийн бичгээ нэгтгээд авчихна.
Жишээ нь манай элэнц өвөө тийм аймгийн тэр суманд төрсөн гэдэг мэдээллийг оруулаад хайхад гараад ирвэл тэр урагтаа нэгдэх, хэрвээ байхгүй бол өөрөө шинээр үүсгэх гэх мэтээр хүн бүр өөрийн овгоо бүрдүүлээд явах боломжтой.
Өнөөдрийн байдлаар нийт 60 мянга гаруй овог манай системд бүртгэгдсэн байна. Монгол улсын хэмжээнд нийт 90 мянга гаруй овог байдаг гэхээр 54 хувь нь овгоо үүсгэчихсэн байна гэсэн үг.
Ургийн бичиг сүлжээний гуравдугаар үе нь Монголыг хамарсан нийгмийн сүлжээ...
Ургийн бичиг аппликейшн бол энэ төслийн хүрээнд хийсэн анхны бүтээгдэхүүн юм. 2013 оноос хэрэглээнд нэвтрүүлсэн аппликейшний хоёр дахь бүтээгдэхүүн нь 2014 онд гарсан “Удам.мн” сайт байсан.
Шалтгаан нь гар утас дангаараа хүмүүсийн хэрэгцээг хангаж чадахгүй. Тиймээс гэр бүлд зориулсан нийгмийн сүлжээний сайт бүтээх шаардлага гарч ирсэн юм. Ингээд “Ургийн бичиг 2.0” буюу “Удам.мн” сайтаа хэрэглээнд нэвтрүүлсэн.
Харин одоо бид гуравдугаар үеийн бүтээгдэхүүн буюу “Ургийн бичиг 3,0” гэдгийг хэрэглээнд нэвтрүүлж байна. Удам.мн сайтын бүтцэд томоохон өөрчлөлт хийж байгаа хэрэг.
Мэдээж хэрэг ургийн бичиг хөтлөх, овогт нэгдэх бүх зүйл нь хэвээр үлдэж, үнэгүй байх болно. Тэгвэл нийгмийн сүлжээ шиг болохын тулд өнөөдөр яагаад Facebook-ийг ингэж өргөнөөр ашиглаад байна вэ, гэдгийг судлах шаардлагатай.
Удам.мн сайтын хувьд хэрэглэгчид зөвхөн өөрийн хамаатнуудтайгаа холбогдож, зөвхөн ургийн бичиг хөтлөөд байхаар байнгын хэрэглээ нь болж чадахгүй байна. Тиймээс Facebook-тэй адил найз нөхдүүд холбогддог, бизнесийн зорилгоор хуудас нээдэг, зар сурталчилгаа хүртэл байршуулдаг булантай гээд бүх боломжийг нь нээж өгөх шаардлагатай.
Удам сүлжээг анх бүтээсэн зорилго нь ураг төрлөө мэдэх, үр хойч ирээдүй үедээ өвлүүлэн үлдээх байсан. Одоо нийгмийн сүлжээ болсноор энэ зорилго дээр өөр гурван зорилго нэмэгдэж байна.
#1 Асар их хэмжээний валют гадагшаа урсдаг болсон байна...
Facebook, Twitter зэрэг нийгмийн сүлжээний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр Монгол компаниуд, үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олонд хүргэхийн тулд тухайн сайтуудад мөнгө төлдөг болсон.
Хэдхэн жилийн өмнө Монгол сурталчилгаа гардаггүй байсан Facebook, Google-ийн сурталчилгаан дунд манай компаниудын танилцуулга явдаг болж. Тиймээс энэ их валютын урсгалын нэгээхэн хэсгийг ч гэсэн улсдаа үлдээх зорилго байна.
Дээрээс нь гаднын сайт ашиглана гэдэг дата урсгалыг төдий чинээгээр нэмж байна л гэсэн үг. Тэр хэрээрээ бидний халааснаас мөнгө урссаар байгаа юм.
#2 Facebook, Twitter-ийн сервер дээр Монгол агуулгыг ойлгохгүй...
Facebook, Twitter-ийг ашиглаж байгаа бид бүгд л эх хэлээрээ хоорондоо харилцаж, нийтэлж байгаа шүү дээ. Тиймээс тэр дунд нь садар самуун сурталчилсан, хууль тогтоомж зөрчсөн, зэр зэвсэг борлуулах гэх мэт гэмт хэрэг явж байгаа гэдгийг нийгмийн сүлжээний сайтуудын сервер нь ойлгохгүй.
#3 Иргэний бүртгэлийн төвд байхгүй мэдээлэл Америкийн серверт хадгалагдаж байна...
Түрүүн хэлсэнчлэн залуус өнөөдөр Facebook, Twitter зэрэг нийгмийн сүлжээний сайтуудад л байна. Тэд тэндээс мэдээллээ олж авч, найз нөхөдтэйгөө холбогдож байна.
Үүний гол учир нь бидэнд өөрсдийн гэсэн бүх нийтийг хамарсан нийгмийн сүлжээ байхгүй байгаатай холбоотой. ОХУ гэхэд VK гээд нийгмийн сүлжээтэй, БНХАУ гэхэд Renren, Douban гээд нийгмийн сүлжээний сайтуудтай.
Гэтэл бидэнд тийм зүйл алга. Мэдээж хэрэг Facebook, Twitter-ийг буруутгаж байгаа юм биш. Гэвч технологийн хөгжлөө дагаад бүх зүйлс цахимжиж байгаа энэ үед Монголчууд өөрсдийнхөө бүхий л мэдээллийг дээрх сайтууд дээр бусадтай хуваалцаж байна.
Өнөөдөр иргэний бүртгэлийн төвд байхгүй мэдээлэл Америкийн аль нэг сервер дээр хадгалагдаж байна шүү дээ. Тухайн хэрэглэгч хэнтэй нөхөрлөдөг, юунд дуртай, юуг үзэн яддаг вэ гэдгийг хүртэл мэдэх боломжтой.
Тиймээс бидэнд өөрсдийн гэсэн сүлжээг бүтээх зайлшгүй шаардлага бий.
Би Удам сүлжээгээ 200 жилийн дараах үр удамдаа зориулсан бүтээл гэж боддог...
“Старсофт” компани их дээд сургуулийн удирдлагын мэдээллийн Uniface, автобусны хаана явааг тодорхойлдог систем гээд олон бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байсан. Гэхдээ нийтийн тээвэрт зориулсан систем өнгөрсөн жил шинэчлэгдэж Солонгосын компанид зайгаа тавьж өгсөн бол Uniface мөн хэсэг хугацааны дараа өөр нэг программд байраа тавьж өгөх байх.
Ингэхээр мэдээллийн технологийн асар хурдацтай хөгжлийн адилаар бидний өнөөдөр хийсэн зүйл маргааш өөр бүтээлд байраа тавьж өгнө. Харин Удам сүлжээний хувьд илүү удаан оршин тогтнох боломжтой гэж үздэг.
Тийм ч учраас ядаж 200 жилийн настай бүтээл болсон гэж итгэдэг. 200 жил гэдгийн учир нь өнөөх л есөн үетэй холбоотой. Ойролцоогоор ийм хугацааны дараа есөн үе дуусаж цусан төрөл сална.
Тэгэхээр ирэх 200 жилийн дотор миний удмынхан энэ сүлжээг ашиглаж ураг саднаа мэддэг байснаар цус ойртох аюулаас сэргийлнэ гэж үзэж болно.