Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойн ёслолын ажиллагаа 2016 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Монгол Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн Их танхимд боллоо. Тэгш ойгоо угтаж япон хэлний сургалт судалгааны байгууллагууд хамтран улсын хэмжээнд тодорхой зорилго, хөтөлбөр гарган 2015 оны турш 20 гаруй цуврал арга хэмжээг зохион байгуулж, хаалтаа хийсэн нь энэ юм.
МУИС, ШУТИС, ХИС, МУБИС зэрэг япон хэлтэй боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургууль, япон хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулийн багш нар, үе үеийн төгсөгчид, оюутнуудаа хамруулан, 40 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажил, ололт амжилтаа нэгтгэн дүгнэв. Япон хэл, соёлыг сурталчлан Монгол дахь япон хэлний сургалт, Япон судлалыг хөгжүүлэх, Япон, Монгол хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорин ажилласан нь биеллээ олсон байна.
1972 онд Монгол Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоож, 1975 онд соёлын хэлэлцээр байгуулагдсан нь япон хэлтэй мэргэжилтэн бэлтгэх түүхэн боломжийг бүрдүүлжээ. Монгол Улсын Их Сургууль анх япон хэлний сургалт явуулахад 1975 оны гуравдугаар сард анхны зургаан оюутан япон хэлний мэргэжлээр суралцсан байдаг.
Тэднээс С.Долгор, Д.Наранцэцэг нар сургуульдаа багшаар үлдэн ажиллажээ. Манай улсад үүнээс өмнө япон хэлийг дугуйланд сонирхогчийн хэмжээнд судалдаг байсан бол 1975-1990 он хүртэл Монгол Улсын Их Сургуульд сонгон судлах хэлбэрээр заах болсноор гурван багш ажиллахдаа 53 оюутан төгсгөжээ.
40 жилийн хугацаанд Монгол Улсад 18 мянган сурагч япон хэл сурч, бакалаврын түвшинд 3736 япон хэлтэй мэргэжилтэн бэлтгэж, япон хэл, судлалын чиглэлээр 253 магистр, 26 доктор төрсөн байна.
Харин 1990-2010 онд улсын хэмжээнд 90 сургуульд 350 багш ажиллах болсон бол 2006 онд 12620 суралцагч сурч байсан нь япон хэл сургалтын оргил үе байсан хэмээн онцлон тэмдэглэв. Монгол оронд япон хэл сонирхон суралцагчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж, Японы ард түмний бэлгэдэл, хүндэтгэлийн цэцэг сакүра адил цэцэглэжээ. 2010 оноос өнөөг хүртэл бүх шатны сургалтын 76 байгууллагад 275 багш ажиллаж, 9600 хүн япон хэлийг сурч судалж байна.
Энэ 40 жилийн хугацаанд Монгол Улсад 18 мянган сурагч япон хэл сурч, бакалаврын түвшинд 3736 япон хэлтэй мэргэжилтэн бэлтгэж, япон хэл, судлалын чиглэлээр 253 магистр, 26 доктор төрсөн байна. Япон судлалын салбарын багш, судлаачид энэ хугацаанд бүрэн бус тоогоор 37 нэг сэдэвт зохиол, товхимол, зургаан хамтын бүтээл, 88 ном, сурах бичиг, гарын авлага, 32 толь бичиг туурвиж нийтийн хүртээл болгожээ. Мөн дотоод, гадаадын эрдэм шинжилгээний бичигт 285 өгүүлэл хэвлүүлж, эрдэм шинжилгээний хурлуудад 178 илтгэл хэлэлцүүлэхийн зэрэгцээ олон бүтээл хоёр хэлнээ орчуулан хөрвүүлсэн байна.
“Даяаршлын эрин үед Монгол дахь япон хэлний сургалт олон улсын япон хэлний боловсролтой мөр зэрэгцэн хөгжиж байна. Дэлхий дахинаа өрнөж буй гадаад хэлний боловсролын өөрчлөлт шинэчлэлт Монгол Улсад амжилттай нэвтэрч, түүнийг сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд эрчимтэй хэрэгжүүлэх хүрээнд Монголын япон хэлний багш нарын холбооны санаачлагаар олон улсын симпозиум, заах аргын семинар өргөн хүрээтэй явагдаж ирсэн.
Япон хэлний сургалтад Олон улсын япон хэлний боловсролын стандарт, бодлогын бичиг баримтыг эх хэлнээ хөрвүүлэн, сургалт, судалгааны эргэлтэд оруулах, үндэсний япон хэлний стандартыг боловсруулах, түүнд тулгуурлан сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглаж эхэлсэн нь Монголын япон хэлний сургалтыг олон улсын түвшинд хүргэх шат дараатай үйл ажиллагаа болж байна” гэж МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн Япон хэлний тэнхимийн багш, доктор Ц.Дэлгэрэхцэцэг ярилаа.
Ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Япон хэлний боловсрол олгодог сургалтын байгууллагууд, багш, оюутан, суралцагчид, төгсөгчид болон Япон хэл соёл, энэ улстай холбоотой байгууллагууд идэвхтэй оролцжээ. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нарын хүндтэй зочид хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол дахь япон хэлний сургалтын түүхэн хөгжил, өнөөгийн байдлын талаар өгүүлсэн “Эрдмийн сакүра” нэртэй баримтат кино бүтээснээ ойн баярт хүрэлцэн ирсэн зочдод толилууллаа. Монгол Улсад япон хэл, соёлыг түгээн дэлгэрүүлж буй үйлсийг Японы бэлгэ тэмдэг болсон сакүра цэцгээр бэлгэдэн баримтат киногоо “Эрдмийн сакүра” хэмээн нэрлэсэн байна.
Ёслолын ажиллагааны үеэр Монгол Японы төвд нээгдсэн “Монгол дахь япон хэлний ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэн, “Япон орон миний бийрээр” гар зургийн уралдааны шагналт бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэсэн нь зочдын сонирхлыг татаж байв.
МУИС-ийн ОУХНУС-ийн захирал, Ойг зохион байгуулах комиссын дарга, доктор С.Баттулга, Ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ойн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, тавьсан зорилгодоо хүрсэн болохыг онцлон тэмдэглээд, Багшлахуйн ур чадварын уралдаан, дөрвөн томоохон их сургуулийн япон хэл судалж буй оюутнуудын дунд хээрийн хичээлийн хэлбэрээр явуулсан япон хэл соёлын өдөрлөг зэргийг дурьдаж, бүтэн жилийн турш хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийллээ.
Т.ШИМИЗҮ: МОНГОЛЧУУДЫН ЯПОН ХЭЛНИЙ ХЭРЭГЛЭЭ ХҮРЭЭГЭЭ УЛАМ ТЭЛЖ БАЙНА
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа маш амжилттай болж, хаалтаа хийж байгаад чин сэтгэлээсээ баяр хүргэе. Энэхүү 40 жил хэмээх урт хугацааны замналаа эргэн бодоход сэтгэл минь ихэд хөдөлдөг билээ.
Т.Шимизү: Япон улсын Засгийн газар Монголд япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж буй өнөөгийн үйл ажиллагааг өндрөөр үнэлдэг.
Намайг 1977 онд Монголд анх томилогдож ирэхээс хоёр жилийн өмнө Япон хэлний сургалт явуулж эхэлсэн. Та бүхний цуцашгүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн ачаар энэхүү сургалтыг өндөр түвшинд явуулж, олон шилдэг боловсон хүчин бэлтгэж ирсэн байна. Өнгөрсөн 40 жилийг эргэн харахад, 1990 онд Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн нь Япон, Монголын харилцаанд томоохон өөрчлөлт авчирсан гэж хэлж болох биз ээ.
Тэртээ 70-аад оны үед төсөөлж ч чадахааргүй хэмжээнд байсан манай хоёр орны харилцаа нягт хөгжиж, япон хэл сурах эрмэлзлэл огцом нэмэгдэн, хамтын ажиллагаа маань олон салбарт идэвхжихийн хэрээр япон хэлний түвшин, чанарт тавигдах шаардлага ч мөн адил улам бүр өндөрсөж ирсэн.
Японд суралцах монгол оюутнууд олон чиглэлийн мэргэжлийг сонгох боллоо. Мөн сүмогоос эхлээд соёл, урлагийн салбарт ч монголчууд амжилт гаргах болсноор монголчуудын хэрэглэх япон хэл нь өргөн хүрээтэй болж, гүнзгийрч байна. Япон улсын иенийн хөнгөлөлттэй зээлээр “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн шугамаар ирэх хавраас ирээдүйн Монголын инженер, технологийн боловсон хүчний хувиар бэлтгэгдэх оюутнуудыг суралцуулахаар болсон бөгөөд байгалийн ухааны чиглэлийн япон хэлний мэргэжилтэн цаашид улам бүр нэмэгдэх биз ээ.
Япон улсын Засгийн газар Монголд япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж буй өнөөгийн үйл ажиллагааг өндрөөр үнэлдэг. ЭСЯ-ны тухайд ч мөн адил, япон хэлний сургалтад үзүүлэх туслалцаа, дэмжлэгээ цаашид ч идэвхтэй үргэлжлүүлэх болно. Эцэст нь, Япон хэлтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе” хэмээлээ.
Ёслолын үеэр дэлхийн япон хэлний боловсролын бодлогыг тодорхойлж, дэмждэг байгууллага болох Япон Сангийн мэндчилгээг зочдод сонордууллаа. Тус сангийн Монгол дахь мэргэжилтэн Саитоо Сатоко, анхны төгсөгч, эдүгээ МЯХБХ/Монголын япон хэлний багш нарын холбоо/-ны тэргүүн профессор С.Долгор нар мэндчилгээ дэвшүүлэв.
Тус холбооноос Монгол Улсад 20 гаруй жил япон хэлний сургалтыг тасралтгүй явуулж, япон хэлтэй мэргэжилтэн бэлтгэж буй МУИС, ШУТИС, ХИС, МУБИС, Отгонтэнгэр, Улаанбаатарын их сургуулиуд, Соёл Эрдэм дээд сургууль, нийслэлийн 23, 84, 18, 93, Монгэни, Эрдмийн ундраа, Монгол Оросын хамтарсан сургууль, Өвөрхангай аймгийн Мэргэд дунд сургууль, Монголын Хүүхдийн Ордон зэрэг 16 сургалтын байгууллагын хамт олонд өргөмжлөл гардуулсан.
Мөн зохион байгуулах комиссоос ойн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлсэн “Санко Маркетинг Монголиа” компанийн захирал Г.Нямдэлгэр, Япон Монголын Солонго нийгэмлэгийн тэргүүн Фүжимото Микико, Форвард Моторс компаний дэд захирал Г.Орхонтуяа, Банзай Дисковери компаний захирал С.Банзрагчсүрэн, Жигүүр компанийн захирал М.Доржханд, Мандах Бүртгэл дээд сургуулийн багш Э.Онон, МУИС-ийн төгсөгч М.Энхмаа, Мандах Бүртгэл дээд сургуулийн багш Н.Лхагважав, Японы Чүүкёо телевизийн найруулагч О.Хонгорзул нарт талархал гардууллаа.
Ойг зохион байгуулагчид Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномд ойн нэрэмжит тусгай илтгэл тавих хүсэлт хүргүүлжээ. Тэрбээр, хүсэлтийн дагуу “Монгол Японы харилцаа шинэ цаг үед” сэдвээр илтгэл тавьж, хүрэлцэн ирсэн зочидтой хоёр орны эрт, эдүгээгийн харилцааны талаар санал бодлоо хуваалцлаа.
Ийнхүү МУИС-ийн япон хэлний багш нарын санаачлан эхлүүлсэн 40 жилийн ойн үйл ажиллагаа олон байгууллага, хүмүүсийг хамарч амжилттай хэрэгжлээ. Япон хэлтэй мэргэжилтнүүдийн япон хэлээрээ дамжуулан олж авсан мэдлэг чадвар, дэг жаягийг яруу тодоор илтгэсэн арга хэмжээ өргөн хүрээг хамарч, үр дүнтэй болж өндөрлөснийг ёслолын арга хэмжээнд оролцогчид хэлж байв.
Сакүра жил бүрийн хавар цэцэглэдгийн адил Монгол дахь япон хэл сонирхон судлагчид жилээс жилд нэмэгдэж, Монгол оронд япон хэл, соёлыг өртөөлөн түгээсээр байх биз ээ.