Хятадын уламжлалт Хаврын баяр буюу Цагаан сар өнөөдөр эхэлж байна. Хурим, найр зэрэг аливаа тэмдэглэлт баяр ёслолын үеэр чөтгөрийг үргээх зорилгоор хятадууд төрөл бүрийн салют буудуулдаг уламжлалтай билээ. Түүний дотор Цагаан сарын үеэр салютыг ихээр буудуулдаг.
Тэгвэл Цагаан сарын баярыг угтан өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн оршин суугчид ихээхэн салют буудуулсан нь агаарын бохирдолд нөлөөлөөд байна.
Агаар дахь РМ 2.5 тоосонцрын заалт шоометр тутамд 750 мг давжээ. ДЭМБ-аас РМ 2.5 тоосонцрын хэмжээг 24 цагт нэг шоометр тутамд дээд тал нь 25 мг хэмжээтэй байх ёстой гэж заасан байдаг юм.
Иймээс хүүхдүүд, өндөр настай хүмүүсийг агаарын бохирдолтой орчинд удаан хугацаагаар байхаас зайлсхийхийг зөвлөж байна.
Түүнчлэн баярын өдрүүдэд агаарын бохирдол ноцтой байвал Бээжингийн оршин суугчдын гар утсанд мэссэж илгээх ба шаардлагатай арга хэмжээг цагдаа нар авна гэж Бээжин хотын Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах товчооноос мэдэгдлээ.
Эх сурвалж: Синьхуа