Монголбанк нэг долоо хоногтой, 77 тэрбум төгрөгийн Төвбанкны үнэт цаасыг (ТБҮЦ)-ыг 12.0 хувийн жигнэсэн дундаж (ЖДХ)-ээр арилжааллаа. Ингэснээр энэ сарын 05-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 454.9 тэрбум төгрөг болно.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах(БХЗ) дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.
Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэ үнэт цаасыг 2007 оны долдугаар сард анх нэвтрүүлсэн. Долоо хоног бүрийн лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхлыг ихэд татсан юм.
Учир нь энэ төрлийн үнэт цаас банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай, хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
ТБҮЦ-ны арилжаа дараах дөрвөн хэлбэрээр явагдах боломжтой. Үүнд:
• Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарлахгүй арилжаа,
• Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарласан арилжаа,
• Тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх арилжаа,
• Хүүгийн дээд хязгаартай, хэмжээ хязгаарлахгүй арилжаа
ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны тавдугаар сараас эхлэн долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж байв.
Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүний саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байхаар тогтоож байв. Арилжааны энэ төрлийн бодлогын зорилтот хүү нь арилжааны голч хүү байв. Энэхүү голч хүү дунд хугацаанд БХЗ-ын хүүг үйл ажиллагааны зорилт болгох суурь нөхцлийг бүрдүүлсэн юм.