Монгол үндэсний ардчилсан намын Удирдах зөвлөл хоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвслийг энэ хэлбэрээр нь хадгалан оролцох боломжгүй гэж үзжээ.
МҮАН нь Монгол ардын хувьсгалт намтай хамтран “Шударга ёс” эвсэл байгуулан 2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон.
УИХ-д улс төрийн аль нэг нам дангаараа Засгийн газар байгуулах нөхцөл бүрэлдээгүй энэ эрх зүйн нөхцөлд “Шударга ёс эвсэл” Засгийн газрыг байгуулах, түүний тогтвортой байдлыг хангахад том үүрэгтэй явж ирсэн бөгөөд энэ бодлогоо дараагийн сонгууль болтол МҮАН үргэлжлүүлнэ. Харин ирэх сонгуульд МАХН-тай эвсэхгүй юм байна.
Мөн Ардчилсан намын дарга З.Энхболдоос МҮАН-д хандаж ирүүлсэн саналыг хэлэлцээд удирдах зөвлөл “МҮАН нь Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг урьтал болгож Ардчилсан Нам болон улс төрийн бусад нам, хүчинтэй хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийлжээ.