Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путиныг Сирийн эзлэн түрэмгийлэгч хэмээн нэрлэсэн байна.
Тэрээр Hurriyet сонинд өгсөн ярилцлагын үеэр "Та нар /Оросууд/ Сирид юу хийж байгаа билээ? Та нарын хийж байгаа үйлдэл Сирийн эзлэн түрэмгийлж буйтай адил байна" хэмээн Путинд хандан хэлжээ.
Түүнчлэн Америкийн эрх баригчдыг Сирийн курдуудтай холбоо тогтоосныг Эрдоган буруутгав. АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Сирийн Кобани хотод албан ёсоор айлчилсан нь Эрдоганы дургүйг хүргэсэн бололтой.
Тэрээр энэ талаар "Бид та нарт яаж итгэх вэ? Та нарын хамтрагч хэн вэ? Би эсвэл Кобани дахь террористууд уу" гэжээ.
Эх сурвалж: Lenta.ru