Энэ сарын 7-ны өдөр явуулсан, НӨАТ-ын сугалааны гурав дахь тохирлоор нийт 6836 азтан тодорчээ. Тэдний дийлэнх нь буюу 6136 хүн 20 мянган төгрөг хожсон байна. Харин зургаан азтан тус бүр дөрвөн сая төгрөгийн эзэн болжээ.
Хаанаас хамгийн олон азтан шалгарсныг харвал энэ удаад ч нийслэл Улаанбаатараас хамгийн олон буюу 6204 иргэнд аз дайрчээ.
Гэвч өмнөх тохирлуудын нэгэн адил энэ удаад ч бүх азтанууд хонжвороо аваагүй байна. Энэ нь тэдгээр иргэд баримтаа ebarimt.mn-д бүртгүүлээгүй, азтан болсноо мэдээ ч үгүй байна гэсэн үг юм. Мөн зарим иргэд сарын сүүлээр бүх баримтаа нэгтгэж байгаад шивнэ гэж төлөвлөн алгуурлаж байгаа нь буруу юм.
Учир нь та баримтаа худалдан авалт хийснээс 15 хоногийн дотор бүртгүүлснээр сугалаанд оролцох эрхтэй болно. Харин НӨАТ-ын 20 хувиа буцаан авахад 15 хоногийн дотор бүртгүүлсэн байх шаардлагагүйг анхаараарай.