Өмнөд Солонгосын нэгэн эмэгтэй 26 жилийн турш золбин ноход тэжээжээ. Өдгөө 61 настай Жун Мёонг Сүкийн тэжээж өсгөсөн гөлөг, нохдын тоо 200 хол давжээ. Тэрээр өөрөө амьдралын боломж сайнгүй ч гудамжны нохойг “үрчлэн” авахаас гадна ресторанд хоол болох гэж байсан гөлгүүдийг худалдаж авдаг аж.
“Миний гөлөгнүүд огтхон ч өлсдөггүй. Тэд энд эрх чөлөөтэйгөөр тоглож амьдарч чаддаг юм. Хүмүүс “Яагаад энэ эмэгтэй үргэлж инээмсэглэж явдаг юм бэ” гэж шивнэлдэж байхыг би хааяа сонсдог. Би гөлгүүдээ хооллож тэднийг эрүүл саруул, жаргалтай байхыг харах надад сайхан байдаг” хэмээн хатагтай Сүк “Associated Press”-т өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Түүний энэ энэрэнгүй үйлсэд туслах сайн дурынхан ч байдаг аж. Гэхдээ нохдын дуу чимээ ихтэйд гомдоллох хөршүүдээс болж тэрээр долоон ч удаа нүүж байжээ.