Семен Бухарин бол сургуулийн зүгээр ч нэг манаач биш юм. Тэрээр манаач хийхийн хажуугаар сургуулийн гадаах талбайг цэвэрлэхдээ цасан дээр уран бүтээл “туурвиж” хүүхдүүдийг баясгадаг нэгэн аж. “Би эхэндээ өөрийн санаагаар хээ угалз зурдаг байсан бол хүүхдүүдийн санал болгосон зүйлсийг цасан дээр зурах болсон” хэмээн тэрээр ярьжээ.
Тэрээр ОХУ-ын Ижевск хотын нэгэн дунд сургуулийн манаач бөгөөд мэргэжлийнх биш ч гэлээ цасан дээр зурахаас гадна цаас, зотон дээр ч гаргууд сайн зурдаг аж. Гэхдээ түүнд цасан дээр зурах нь илүү үнэ цэнэтэй байдаг гэжээ. Учир нь цасан дээрх бүтээлийг нь харсан хүүхдүүд баярлах нь түүнд сайхан мэдрэмж төрүүлдэг гэнэ.