Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт энэ сарын 20-нд дуусна. Энэ хуулийн хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дууссан ч иргэдийн хүсэлтэд үндэслэн сунгасан юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинэ оны өмнөхөн хэл ам дагуулсан энэ хуулийн хэрэгжилтийг танилцуулсан.
Хувь хүн, хуулийн этгээд бүртгэлээс гадуурх нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлвэл тухайн этгээдийг хуулийн хуриуцлагаас нэг удаа чөлөөлөх нь энэ хуулийн гол заалт байв. Хувь хүн, хуулийн этгээдэд үйлчлэх төрийн албан хаагчдыг тусгайлан томилж, холбогдох нууцын баталгааг гаргуулж, хуулийн чиглэлээр иргэдэд мэдээлэл хүргэх, харилцах зорилго бүхий www.iltod.mta.mn цахим хуудас, утас ажиллуулсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш арванхоёрдугаар сарын 19-нийг хүртэл нийт
•6.1 их наяд төгрөг буюу 2014 оны ДНБ–ний 27.9 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг ил болгон тайлагнаж,
•1.2 их наяд төгрөг буюу 2014 оны татварын орлогын 18.8 хувьтай тэнцэх татвар,
•362.1 тэрбум төгрөгийн торгууль, алдангаас чөлөөлсөн байна.
Цалингийн сантай холбоотой 378.6 сая төгрөгийг НДШ-ийг төсөвт төвлөрүүлснээс гадна эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 5.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төсөвт нэмж төвлөрүүлжээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэнээр төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа томоохон дэмжлэг болж, цаашид дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх таатай нөхцөл бүрдэнэ. Нуун дарагдуулсан хөрөнгийг эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд хамруулснаар өмч эзэндээ бүртгэгдэн цаашид хөрөнгө оруулалт болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжих боломжтой болно. Энэ хуулийн хүрээнд их хэмжээний орлого ил болж байгаа нь татварын багц хуулийг шинэчлэх шаардлагатайг харуулж байна гэж Ерөнхий сайд онцолсон.