Уламжлал болон зохиогдоод гурав дахь жилтэйгээ золгож буй “Улаанбаатар Өвлийн наадам” өнгөрсөн бямба гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болж өнгөрлөө. Дэлхийн олон оронд байхгүй мөсний шагайн наадам, мөсөн сур харваа, цаа буга зэргийг энд ирж үзэж болно.
Үүгээр зогсохгүй Параглайдинг, Мөсөн хананд авиралт, Снөүбоардинг зэрэг спортоор хичээллэдэг хүмүүсийн үзүүлбэрийг ч сонирхож болно. Гэвч гурав дахь жилдээ зохиогдож буй наадам олон хүнд төдийлөн хүрдэггүй аж.
Телевизийн зураглаачид, сэтгүүлчдийг эс тооцвол нээлтийн арга хэмжээнд үзүүлбэр үзүүлэхээр ирсэн тамирчид, тэмээ, цаа бугаа хөтөлсөн хүмүүсээс өөр хүн байсангүй. Өвлийн наадам эхэлснээс хойш хэсэг, бүлэг жуулчид харагдаж эхэлсэн ч хэдэн зураг дараад яваад өгөх нь харамсалтай.
Гэтэл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа томоохон ажлуудын нэг нь наадам юм. Өвлийн улиралд жуулчдыг татахаас гадна иргэдийн амралтын өдрийг зөв боловсон, сонирхолтой өнгөрүүлэх олон давуу талтай.
Тиймээс иргэд жил бүрийн хоёрдугаар сарын эхний Бямба гаригт болох “Өвлийн наадам”-д гэр бүлээрээ хүрэлцэн ирж, зураг хөргөө татуулж, 1000 төгрөгийн үнэтэй тэмээ унах, цаа бугатай зургаа татуулах, тэшүүрээр гулгах үйлчилгээг авдаг болчихмоор.
Нийслэлчүүд бүгдээрээ энэ наадмыг тэмдэглэдэг болчихсон байхад жуулчид aяндаа ирнэ.