Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр /02.08/ Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ шагнал гардууллаа. Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ 2015 шагналыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, “Монголын алт” ХХК-ийн бүтээн байгуулалтууд хүртсэн юм.
Эдгээр байгууллага, бүтээлч хамт олныг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж сонордуулав.
Уг зарлигт “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ шагналын 2015 оны шагналаар Монгол Улсын эдийн засгийн үр ашиг, экспортын хэмжээг нэмэгдүүлж байгаа үндэсний компани өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхайн чиглэлийн 22,9 км төмөр зам, Төмөртэйн өртөөний бүтээн байгуулалт, Хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй автоклабаар боловсруулсан Евроблок нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, аж үйлдвэр, барилгын салбарын хөгжилд шинэ жишиг, технологийн шинэчлэлээр үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Монголын алт” ХХК-ийн хийт бетоны үйлдвэрийг тус тус шагнасугай” гэжээ.