Хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг угтах ёслол үйлдэхээр ирсэн Улаанбаатарчуудын хөлд Тасганы овоо өнөө өглөө дарагдлаа. Шинийн нэгний өглөөний 07.00 цагаас эхлэн шинэлэгчид цуглан наран мандахын өмнө 07.30 цагт Тасганы овоо хөл гишгих зайгүй болсон юм.
Өнөө өглөө нар 08.09 минутад мандсан юм. Гэвч утааны улмаас нийслэлчүүд шинийн нэгний өглөөний анхны нарыг 08.25 минутад харав.
Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээх гал бич жилийн анхны нарыг харахаар ирсэн Монголчууд ирж буй цагийг сэтгэл хангалуун угтаж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ гэдэгт итгэл найдвар дүүрэн байгаагаа илэрхийлж цай, идээ будааныхаа дээжийг өргөж байлаа.
Монголчууд эртнээс цагаан сарын шинийн нэгэнд уул, овоондоо хүндэтгэл үзүүлэн, идээ будааны дээжээ өргөн эх орон, гэр бүлээ даатган сайн сайхныг ярилцдаг. Түүнчлэн энэ өдрийн нарыг урьтаж харвал тухайн жилдээ хийморьлог, цог золбоотой явах болно хэмээн бэлгэшээдэг билээ.