Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр шатрын бодлого бодолтын дэлхийн залуучуудын аварга С.Билгүүнийг хүлээн авч уулзлаа.
Бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны алтан медалийг эх орондоо авчирсанд баяр хүргэлээ.
Монголын Үндэсний Олимпын хорооноос С.Билгүүнд “Алтан медаль” хүртээснийг уулзалтын үеэр гардуулан өгсөн байна.
Мөн Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч П.Жигжидсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн дасгалжуулагчийн зөвлөлийн дарга Ц.Лхагвасүрэн нарт шатрын олон улсын дасгалжуулагчийн сертификат, тэмдгийг гардууллаа.