Билгийн тооллын XYII жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө ХҮН намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Т.Доржханд Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул, Сонгинохайрхан дүүргийн 30-р хорооны өндөр настан, ХҮН намын дэмжигч Н.Дүнхэр гуайтай алд цэнхэр хадаг дэлгэн золгож амар мэндийг нь айлтгалаа.
Өдгөө 82 настай Дүнхэр гуай ХҮН намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Т.Доржхандад хандан “… ард олны итгэл найдвар болон харагдаж буй хүүхдүүд та нар минь дотроо нэгдэлтэй, ард олноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлтэй л зүтгэхэд зорьсон үйл хэрэг чинь саадгүй бүтэж эх орондоо хүнээ гэсэн нийгмийг байгуулж чаднаа. Төрдөө зүтгэлтэй, Түмэн олныхоо итгэлийг хүлээж яваарай …” хэмээн захиж хэлсэн байна.