Технологийн аварга Google компанийн шинэхэн захирлаар томилогдсон Сундар Пичай 199 сая ам. долларын үнэ хүрэх хувьцаагаар шагнуулж, дэлхийн хамгийн өндөр цалинтай удирдах албан тушаалтан болов.
Google компани энэ сарын гуравны өдөр Сундар Пичайд Alphabet компанийн C ангиллын 273,328 ширхэг хувьцааг өгсөн бөгөөд үүнийгээ бэлэн мөнгө болгож авахын тулд Пичай 2019 оныг дуустал компанидаа ажиллах ёстой аж.
Apple-ийн тэргүүн болсныхоо дараа Тим Күүк мөн үүнтэй адил шагнал авч байв. Тухайн үед түүний авсан шагнал 156,1 сая ам. доллартой тэнцэж байсан бол өнөөдрийн ханшаар бодвол 378 сая ам. доллартой тэнцэх хувьцаа авч байжээ.
Сундар Пичай өнгөрсөн наймдугаар сард Google-ийн шинэ захирлаар томилогдсон бөгөөд хайлтын системээс технологийн аварга болсон тус компани бүтцийн шинэчлэлт хийж Alphabet гэдэг нэртэй болсон юм.
Үүний гол шалтгаан нь хайлтын систем буюу Google-тэй хамаарах бизнес болон бусад гэсэн төрлөөр үйл ажиллагаагаа явуулах болсонтой холбоотой.