Авто тээврийн үндэсний төвөөс өнгөрөгч шөнөөс эхлэн зарим аймгийн нутгаар хүйтэрч цасан шуурга шуурахыг анхаарууллаа.
Тухайлбал Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн нутаг Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Төв аймгийн баруун, Өвөрхангайн хойд хэсгээр, өнөөдөр Архангайн зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга болох төлөвтэй талаар мэдээллэв.
Хүчтэй салхи шуурганы үеэр замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсч зам тээврийн осол гарах, тээврийн хэрэгслүүд замд олноор саатах, эвдрэх, шатахуун дуусах, утсан холбоогүй болох зэрэг эрсдэл учирдаг тул орон нутгийн замд гарахдаа цаг агаарын бодит мэдээ мэдээллийг авч, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм.
Тус төвөөс гаргасан дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.