Хятадад Зика вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай Синьхуа агентлаг мэдээллээ.
Хятадын зүүн өмнөд нутгийн Зянси мужийн 34 настай оршин суугч халдвар авсан байна.
Тэрээр нэг сарын хугацаанд Венесуэл улсад зорчсон бөгөөд тэнд байхад халуурах, толгой нь өвдөх, эргэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрчээ.
Энэ сарын 6-нд эх орондоо эргэн ирснийх нь дараа түүнд шинжилгээ хийж, Зика вирусийн халдвар авсан нь тогтоогдоод байгаа юм.
Одоогийн байдлаар өвчтөнг тусгаарлан эмчилгээ хийж байгаа аж.
Эх сурвалж: Синьхуа