Холливудын жүжигчин Жонни Депп тэрбумтан, улс төрч Дональд Трампын тухай өгүүлэх "Дональд Трампын бизнес урлаг" киноны гол дүрд тоглолоо хэмээн The New York Times мэдээлж байна.
50 минут үргэлжлэх тус киноны зураг авалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард явагджээ. Деппээс гадна тус кинонд Майкл Уоткинс, Жак Макбрайер нар тоглосон юм.
1987 онд хэвлэгдсэн "Дональд Трампын наймааны урлаг" номноос санаа авч, бүтээсэн байна.
Дональд Трампыг баян хүн гэдгийг дэлхий нийт андахгүй. Харин яаж яваад ийм болсон нь сонирхол татам түүхтэй. Түүний эцэг Фрэд үл хөдлөх хөрөнгийн худалдаачин байжээ.
Эцэг нь 1962 онд Трампыг оюутан байхад нь үл хөдлөх хөрөнгө заруулж эхэлсэн гэдэг. Түүний анхны ашиг нь нэг сая ам.доллар. Энэ тухайгаа хожим тэрбээр “Би аавтайгаа 5.7 саяын Свифтон хотхоныг 1962 оноос 1972 оны хооронд 6.75 саяар зараад маш их урам орж билээ” хэмээн дурссан байдаг. АНУ-д 1989 оны эхээр эдийн засгийн хямрал нүүрлэж үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж эхэлжээ.
Хямралд өртсөн бизнесмэнүүд үл хөдлөх хөрөнгийнхөө үнийг буулгаж байхад Трамп ганцаараа л үнээ нэмдэг байв. Яагаад. Урсгалыг сөрж үзэхийг хүсэв үү, эрсдэлд дурлав уу гэдэг нь ойлгомжгүй. Ямар ч байсан ашиггүй ажиллаж бүр алдагдалд орж, үл хөдлөх хөрөнгийн үнэ хэзээ тогтворжих нь мэдэгдэхгүй байхад Трамп л ганцаараа зах зээлийн хуулийг сөрж байсан юм.
Тэрээр үл хөдлөх хөрөнгийн үнэ дахин өсч ашгаа өгнө гэдгийг тэвчээртэй хүлээлэг аж. Бас тэр өөрийнхөө мэдрэмжинд найдаж байлаа. Тухайн үед Америкийн бизнесмэнүүд Трампыг тэнэг мангараар нь шоолж байсан гэдэг. Гэвч тэр ялсан. Үнэхээр хэдхэн жилийн дараа үл хөдлөх хөрөнгийн үнэ “тэнгэрт хадаж”, “Трамп” хэмээх шинэ бас хүчтэй брэнд мэндэлсэн юм.
Эх сурвалж: ВВС