Монгол Улс АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг энэ онд эх орондоо зохион байгуулах эрхийг авсан билээ.
АСЕМ-ийн уулзалтыг хүлээн авах нь улс орнуудын хувьд өндөр нэр хүндийн хэрэг байдаг.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд 10-аад томоохон уулзалт төлөвлөгдсөн бөгөөд нэг уулзалтад дунджаар 300-4500 зочин, 800-1000 сэтгүүлч оролцох төлөвтэй байна. Түүнчлэн дэлхийн 53 улс орнуудын төрийн тэргүүнүүд Улаанбаатар хотноо хуран чуулах юм.
Энэ оны дөрөвдүгээр сараас эхлээд Монгол орон тэр чигээрээ АСЕМ-аар “амьсгалж” эхэлнэ. Тодруулбал дөрөвдүгээр сараас эхлэн Ази-Европын парламентын есдүгээр уулзалт, Сангийн сайд нарын уулзалт, Бизнес форум, Ахлах ажилтнуудын семинар, Залуу манлайлагчдын хурал гээд найман том арга хэмжээ болно.
Уулзалтыг амжилттай зохион байгуулснаар олон улсын тавцанд манай орныг дэмждэг улсуудыг тоо нэмэгдэх нь гарцаагүй, учир нь, Монгол Улс 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа билээ.
Тус нүсэр арга хэмжээг улсаа сурталчлах боломж болгон хувиргаж, нэр төртэй, хариуцлагатай зохион байгуулах л үлдлээ.
АСЕМ-д амжилт хүсье.
GoGo мэдээний агентлаг АСЕМ цэсийг нээсэн бөгөөд тус чуулга уулзалттай холбоотой бүх мэдээллийг цаг алдалгүй хүргэж байгаа юм.