Дэлхийн хэмжээний гурван томоохон кино наадмын нэг 66 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам Германд өчигдөр /02.11/ эхэллээ.
Тус наадмын ах дүү найруулагчид болох Жоэл, Итан Коэн нарын бүтээл "Цезарь мандтугай" киногоор нээлтээ хийлээ. Киноны гол дүрд Холливудын алдарт жүжигчин Жорж Клуни, Ченнинг Татум нар тогложээ.
Жүжигчин Жорж Клуни эхнэр Амаль Аламуддины хамт Берлины олон улсын кино наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон юм.
Берлины олон улсын наадам 11 өдрийн турш үргэлжлэх юм. Энэ жилийн Берлиний кино наадмын шилдэг киноны "Алтан баавгай"-н төлөө 18 кино өрсөлдөж байгаа бөгөөд ялагч энэ сарын 20-нд тодорно.
Эх сурвалж: BBC