Зуны олимпийн болон паралимпийн тоглолтын үеэр медалийн эзэд болсон тамирчдад мөнгөн шагнал олгох тухай захирамжинд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев гарын үсэг зуржээ.
Алтан медаль хүртсэн тамирчид тус бүрдээ дөрвөн сая рубль авна, мөнгөн медалийн эзэд 2.5 сая рубль, харин хүрэл медаль хүртэгсэд 1.7 рублийн эзэн болно.
Оросын баг тамирчид медалийн дүнгээр эхний гуравт багтах бүрэн боломжтой хэмээн Олимпийн хорооны дарга Александр Жуков мэдэгдсэн юм.
“Энэ жил манай тамирчид дэлхийн болон тивийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Тиймээс Олимпод амжилттай оролцох бүрэн боломжтой” хэмээн тэрбээр ярьсан аж.
Бразилийн Рио-де-Жанейро хотноо зуны олимпийн тоглолт наймдугаар сарын 5-21-ний хооронд болж өнгөрнө.
Эх сурвалж: “Lenta.ru”