Баярын өдрүүдэд нийслэлд гал түймрийн гурав, орон нутагт хоёр дуудлагатай хоносон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал,
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 11-ний өдөр хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 26 дугаар ангийн долоон албан хаагч унтраасан бол
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 10 дугаар ангийн долоон албан хаагч, 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 10 дугаар ангийнхан ажилласан байна.
Харин Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт гал тогооны өрөөнд гал гарсан гэх дуудлага ирсэн бол Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Харзат” багийн 13 дугаар гудамжийн таван тоотод иргэн Б-гийн 06-23 ГАА улсын дугаартай “ISTANA” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг тус тус ирүүлсэн аж.