Магадгүй 1970 оны нэгдүгээр сарын нэгний өдөр iPhone-ын хувьд тун таагүй өдөр байсан бололтой. iPhone, iPad, iPod зэрэг төхөөрөмжүүдийг хэрэггүй тоосго болгох бас нэг алдаа байсныг Reddit хэрэглэгчид илрүүлжээ.
Та өөрийн ашиглаж буй iOS төхөөрөмжийн он сарыг дээр дурдсан хугацаагаар тааруулаад унтраагаад асаахад ажиллахгүй болох магадлалтай.
Reddit дээр хүмүүс өөрсдийн төхөөрөмжийн он сарыг сольж энэ туршилтыг хийсэн тухайгаа бичицгээсэн бөгөөд зарим нь бүр бичлэг хийгээд Youtube дээр байршуулжээ.
iClarified сайтад бичсэнээр энэхүү алдаа 64 бит iOS төхөөрөмжүүд болох A7, A8, A8X, A9, A9X процессортой утас, таблетууд дээр илэрсэн байна. Харин 32 бит iOS төхөөрөмжүүд дээр ийм алдаа гараагүй аж.
Хэрвээ та iPhone 5S болон түүнээс хойш үйлдвэрлэгдсэн төхөөрөмж ашигладаг бол энэхүү алдааг туршиж үзэхгүй байхыг анхааруулж байна. iTunes ашиглан тухайн төхөөрөмжийг форматлах аргагүй бөгөөд зөвхөн Apple-ын албан ёсны засварын газарт хандахаас өөр аргагүй.