АНУ-ын тэрбумтан Жорж Сорос Guardian сонины цахим хуудсанд нэгэн нийтлэл хэвлүүлжээ. Тэрээр “ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Европын холбоо (ЕХ)-ны хувьд “Исламын улс”-аас ч илүү аюул заналхийлж байна” гэж нийтлэлээ эхлүүлжээ.
“Исламын улс” бүлэглэл аюултай ч дэвэргэх хэрэггүй. Тэднийг ОХУ-ын зүгээс ирэх аюултай зүйрлэж болохгүй.
Жорж Сорос барууны удирдагчдын Путинд хандах хандлагыг үргэлж шүүмжилсээр ирсэн юм. Тэрээр “Исламын улс”-ын эсрэг тэмцэхэд ОХУ холбоотон болно гэж боддог улстөрчид эндүүрч байна. Энэ бол гашуун алдаа. Путины зорилго бол ЕХ-г задлах. Энэ зорилгодоо хүрэх хамгийн дөт зам бол Сирийн дүрвэгсдийг Европын орнууд руу урсгах” хэмээн бичжээ.
Гэхдээ энэ бүхнийг ОХУ эхнээс нь төлөвлөөгүй, явцын дунд ийм арга олсон гэжээ.
Жорж Сорос Путины тухай “Тэр авьяаслаг тактик боловсруулагч мөн. Гэхдээ стратеги боловсруулахдаа сайн биш. Тэр Европт үүссэн дүрвэгсдийн хямралыг өдөөхөд оролцсон гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй. Гэхдээ энэ нь түүний стратегийн алдаа. Учир нь энэ бүхэн түүнийг Туркийн Ерөнхийлөгчтэй сөргөлдөхөд хүргэлээ. Аль аль нь үүнээс хохирол амссан” гэж бичжээ.
АНУ-ын тэрбумтны үзэж байгаагаар ЕХ-г задлах үйл явцыг түргэсгэх боломжтой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч үздэг байна. “Исламын улс” бол бидний дундын дайсан, тэдний эсрэг хамтран тэмцье гэж Путин уриалдаг нь зүгээр л өнгөлөн далдлалт гэнэ.
Минскийн гэрээгээр хүлээсэн үүргээ Ерөнхийлөгч Путин биелүүлээгүй гэдгийг ч дурдаад Путины үгэнд итгэсэн барууны эрх баригчдыг ойлгохгүй байна гэжээ. ЕХ-той уралдаж буй ОХУ 2017 он гэхэд дампуурлаа зарлаж магадгүй. Учир нь тус улсын төсвийн алдагдал ДНБ-ийх нь 7 хувьтай тэнцсэнийг ч Сорос анхааруулсан юм.
Тэгвэл ЕХ-г задлан унагах нь ямар ашигтай вэ гэдэг асуулт үүснэ.
Энэ асуултад Жорж Сорос “Энэ тохиолдолд ОХУ-ны эсрэг авсан хоригуудыг үргэлжлүүлэх боломжгүй болно. Одоо ЕХ-нд 5-6 хямрал зэрэг үргэлжилж байна. Меркелийн хэлснээр дүрвэгсдийн хямрал ЕХ-г сөхрүүлэх хангалттай шалтгаан мөн” гэж хариулжээ.
Мөн тэрээр “Исламын улс” бүлэглэл аюултай ч дэвэргэх хэрэггүй. Тэднийг ОХУ-ын зүгээс ирэх аюултай зүйрлэж болохгүй. Дайсныхаа хүссэн хөдөлгөөн, хариу үйлдлийг бүү үзүүл гэж дүгнэжээ.
Эх сурвалж: bbc.co.uk