ХБНГУ-ын Мюнхен хотод Сирийг дэмжих олон улсын бүлгийн дээд хэмжээний уулзалт болсон юм. Энэ уулзалтын үр дүнд Сирид өрнөж буй дайныг зогсоох хэлцэлд хүрсэн талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри мэдэгдлээ.
Гэхдээ гал зогсоох бүсэд “Исламын улс”-ын эзэлж авсан газар нутаг болон Нусра фронт хамаарахгүй юм байна. Сирийг дэмжих олон улсын бүлгийн бүх гишүүд нэг долооо хоногийн дотор гал зогсоох гэрээнд гарын үсгээ зуржээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри “Одоогоор бидний гарт цаасан дээрх үгс л байна. Ирэх өдрүүдэд энэ бүхэн бодитоор биелэхийг харахыг хүсэж байна” гэжээ. Гэвч энэ хэлцлийг зарим дипломатчид олон зүйлийг орхигдуулсан гэж шүүмжлэн, цаас төдий гэж дүгнэж байна.
Сирийг дэмжих олон улсын бүлэгт ямар гишүүн улсууд багтдаг вэ?